СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-01-16

МҮОНТВ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийн 80 хувь нь хууль зөрчин томилогджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

МҮОНТВ-ийн Үндэсний зөвлөлд лам Д.Жавзандорж, жүжигчин Н.Онон нар орсон нь олны эгдүүцлийг багагүй хүргэлээ. Энэ ч утгаараа Үндэсний зөвлөл гэж ямар учиртай байгууллага болохыг сурвалжлахад хүргэлээ.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар жүжигчин Н.Онон хуулийн дагуу томилогдсон байна. Өөрөөр хэлбэл, тэр Соёл, урлагийн салбарын төлөөлөл мөнөөс мөн юм. Харин лам Д.Жавзандорж хууль зөрчин томилогдсоныг олон нийт ч, УИХ-ын гишүүд ч анзаарсангүй. Тэрээр Утга зохиолын салбарын төлөөлөл болж сонгогджээ.. Биш бол их том хүний арыг даадаг чадалтай лам гэсэн үг. 

Хуулинд зааснаар . Томилохдоо салбар, салбарын төлөөлөл орохоор хуульчилж өгчээ. Тодорхой хэлбэл, Үндэсний зөвлөлийн 15 гишүүн дотор түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухаан, эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эдийн засаг, бизнес, техник технологи, удирдлага менежментийн чиглэлийн мэргэшсэн 15 хүн багтах учиртай. Гэтэл одоо бүрэлдээд байгаа Үндэсний зөвлөлийн бараг 80 хувь нь тухайн салбарын хүн биш байна.

 

Шинжлэх ухааны салбарын төлөөлөл болж түүхч Д.Өлзийбаатар, Соёл урлагийн салбарын төлөөллөөр жүжигчин Н.Онон, Сэтгүүл зүйн төлөөллөөр сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ, менежментийн салбарын төлөөллөөр продюсер М.Уянга нар оржээ. Эд нарын хувьд хувьд хууль зөрчөөгүй, тухайн салбарын мэргэшсэн хүмүүс багтжээ.

Харин бусдынх нь хувьд, тухайлбал, Шашин, түүх, уламжлал, ёс заншлын салбарыг сэтгүүлч Ж.Цэсэн, Утга зохиолын салбарыг лам Л.Жавзандорж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг сэтгүүлч С.Алтанцэцэг, Биеийн тамир, спортын салбарыг сэтгүүлч В.Бат-Эрдэнэ, Боловсролын салбарыг өмгөөлөгч Д.Батсүх, Гадаад харилцааны салбарыг сэтгүүлч М.Наранбаатар, Байгаль орчны салбарыг нэвтрүүлэгч Д.Цоодол, Эрх зүйн салбарыг сэтгүүлч Д.Ганболд, Эдийн засгийн салбарыг сэтгүүлч, яруу найрагч Х.Чилаажав, Бизнесийн салбарыг хуульч /хэдхэн хоногийн өмнө Хөдөлмөрийн баатар болсон/ Н.Жанцан, Техник технологийн салбарыг сэтгүүлч Д.Отгонбаяр нар тус тус төлөөлсөн нь хууль зөрчжээ.

Угтаа бол байжээ.

Ер нь энэ завхрал их эртнээс эхэлжээ.

Одоо байгаа бүрэлдэхүүнийг харахад тухайн үедээ Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар “өөрийн” буюу өөр салбарын хүн оруулж, завхруулжээ. Энэхүү завхрал эрх баригч намаас намд шилжихдээ улам бүр төгөлдөршин завхарч байгаа аж.

Өөрөөр хэлбэл, . Тухайлбал, 2020 оны арванхоёрдугаар сард “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Д.Ганболдыг томилжээ. Улс төржсөн томилгоо хийгээгүй байсан бол энэ хүний оронд эрх зүйн салбарын мэргэшсэн хүн томилогдох ёстой байв.

.

Айл өрх бүр сар бүр МҮОНТВ-д татвар төлдөг. Татвараар цалинждаг Үндэсний зөвлөл та биднийг төлөөлж чадаж байна уу? Чадахгүй байгааг намын бодлогоор томилгоогоор томилогдсон, өөр салбарын, мэргэшсэн бус дээрх хүмүүс харуулж байгаа бус уу.

Ийм тохиолдолд МҮОНТВ-д сар бүр татвар төлж, хуйвалдааны замаар батлуулсан Өргөн нэвтрүүлгийн хуулиар IPTV-үүдэд өрх бүр сар бүр 2000 төгрөг төлөх хэрэг байна уу?

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
64.119.22.178

Zavaan yum be tomilogdoj bgaa hunuus n ichdeguim bhdaa

zochin
2 жилийн өмнө
103.212.116.170

Tomilogdoj baogaa humuus ni uursdinhuu hem hemjeeg meddeggui yum bhdaa.Tiim bolohooroo l baahan hytad kino gargadag boljdee huurhi.Medleg chadvargui hun uur yu hiihevdee

Tungaa
2 жилийн өмнө
192.82.84.130

Iluu mungu uguh hereg baihgui shu.

Зочин
2 жилийн өмнө
202.21.113.82

элбэгдорж новшоос эхэлсэн билээ тэр Энхбаярын эсрэг шүүсэн албин авгайн эр нөхөр биеийн тамирын багшийг анх томилж завааруулж байлаа цэсэн гэнэ үү тэр женкогийн хүүхнийг гаргаад энэ лам очиж, харин утга зохиолд нь өөр хүн тавих хэрэгтэй

Иргэн
2 жилийн өмнө
202.126.90.48

Мэдээлэлээ сайн нягталж тавиарай буруу ташаа юм их байна шүү. Цаг үе өөр болсон.. хариуцлага хүлээх заалттай шүү

Чинзориг
2 жилийн өмнө
192.82.72.16

Бат-Эрдэнэ чинь одоо МАН ахмадын хорооны дэд захирал хийдэг жинхэнэ хуулийг гууль болгож байгаа хүн биздээ.

Тоогий
2 жилийн өмнө
192.82.72.16

Үз гишүүн Бат-Эрдэнэ чинь харин давхар МАН Ахмадын хорооны дэд дарга ажилтай хуулийг гууль болгож байгаа хүн биздээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.