Өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрээн хотоос Замын-Үүд боомтоор 116 чингэлэг ачааг татан авчээ.
Тодруулбал, нэгдүгээр сарын 15-ны Бямба гарагт 40 тээврийн хэрэгслээр 59 чингэлэг бүхий 963.4 тонн импортын ачааг Бүс нутгийн ложистикийн төвийн гаалийн хяналтын бүсийн хяналтад хүлээн авсан байна.
Харин Ням гарагт 41 тээврийн хэрэгслээр 57 чингэлэг, 923 тонн ачаа орж иржээ. Импортын барааны гаалийн бүрдүүлэлт 09:00-24:00 цагт хийгдэж байгааг Замын-Үүд дэх гаалийн газраас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Boos huurs shig shivsen teeverchid nertei bysaanjjdig zailuylsanaar torin ajil jragshilj bui ni terdeee..uniin hoorogdol ene humuusees .... odoo ard tumen tyildaj bn...ert ene arga henjeegee ehleh blaa....