Казахстанд үүрэг гүйцэтгэж байсан ОХУ-ын энхийг сахиулагч цэргийн ангиуд өнгөрөгч ням гарагт Алматы хотын нисэх онгоцны буудлаас нутаг буцсан гэж Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.
Тус мэдэгдэлд "Оросын Агаарын десантын цэргийн ангиуд энхийг сахиулах даалгавраа биелүүлсэн тул бие бүрэлдэхүүн болон техник хэрэгслийг цэргийн тээврийн нисэх онгоцнууд Чкаловскийн нисэх онгоцны буудалд хүргэж байна" хэмээн тэмдэглэсэн байна.
Үүний хүрээнд, нийт 18 "Ил-76" тээврийн нисэх онгоц болон нэг "Ан-124" онгоцыг дайчилсан аж.
Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын ОХУ-ын шүхэрт десантын цэргүүд Казахстан улсад онц чухал ач холбогдол бүхий объектуудыг хамгаалах үүрэг гүйцэтгэсэн бөгөөд ийнхүү тус улсаас гаран, байнгын байрлал руугаа буцаж байгаа юм.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.