СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УОК: Эмнэлгүүдийн орны эргэлт муу, эмч, ажилчдын дунд өвчлөл их байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Коронавируст халдвартай иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх түр ор дэлгэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулах Эрүүл мэндийн сайдын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны А/16 дугаар тушаал батлагдсан.

Энэ хүрээнд УОК-ын Нэгдсэн шуурхай штабын даргын өгсөн чиглэлийн дагуу ор дэлгэн ажиллаж байгаа эмнэлгүүдийн үйл ажиллагаа, орны ачаалал, эмнэл зүйн шинж чанар, эмч, ажилчдын ажлын ачаалал, үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсгийг байгуулжээ.

Ажлын хэсэг өчигдөр ХӨСҮТ-д ажилласан байна. Өчигдрийн байдлаар нэн хүнд тав, хүнд 122, хүндэвтэр 221, хөнгөн 13 хэвтэн эмчлүүлж байгаа 361 өвчтөн "КОВИД-19" болон Омикрон хувилбараар өвчилсөн иргэд байгаа аж.

Мөн ажлын хэсэг Хан Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж эмч, сувилагч үйлчлүүлэгчтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцжээ. 

Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төв-2 нь "КОВИД-19" эмчлэх 1,000 ортой. Өнөөдрийн байдлаар нэн хүнд хоёр, хүндэвтэр болон хөнгөн 1,072 өвчтөн байгаа бол эдгээр өвчтөний сахиур, гэр бүл нийт 1,207 иргэн хэвтэн эмчлүүлж байна.

Ажлын хэсгийнхний нийтлэг дүгнэлтээр, "КОВИД-19" болон Омикрон хувилбараар өвчилсөн иргэдийг хэвтүүлэн эмчилж байгаа эмнэлгүүдийн орны эргэлт муу, эмч ажилчдын дунд өвчлөл их, ажлын ачаалал өндөр байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.