Зураг: Сансарын хиймэл дагуулаас урд шөнийн 04:00 цагийн орчимд авчээ
Номхон далайн өмнөд хэсгийн Тонга улсын ойролцоо өчигдөр /2022.01.15/ Хунга-Тонга-Хунга-Хаапай нэртэй галт уул дэлбэрчээ. Дэлбэрэлтийн чимээ 2300 км-ийн цаана тод сонсогджээ.
Галт уулын дэлбэрэлттэй хамгийн ойр байрлах эх газрууд нь АНУ болон Японы эргийн дагуух хотууд юм. Тус улсуудын зүгээс эргийн дагуух хотуудад аюул заналхийлж буйг өнгөрсөн шөнийн 00:15 цагаас эхлэн зарлаад байна.
Японы Номхон далайн эргийн газрууд галт уулын дэлбэрэлтээс үүссэн давалгаанд өнөө өглөө өртсөнийг мэдээллээ. Тухайлбал, Иватэ мужид давалгааны өндөр гурван метр хүрэх бол бусад 30 хот, сууринд нэг метр өндөртэй давалгаа үүсэхийг анхааруулжээ. Сэрэмжлүүлэг гаргасан долоон бүс нутагт 210 мянга гаруй хүн амьдардаг бөгөөд тэднийг өндөрлөг газар руу нүүхийг сануулж, зарим хотуудад нүүлгэн шилжүүлэлт хийгдэж эхэллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
cologos zugeerl baina