СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-01-16

Сар шинийн баярын өмнө 13 дахь сарын цалин олгоно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Эрдэнэт үйлдвэр 2021 онд эхлүүлсэн бүтээн байгуулалтын томоохон ажлуудаа энэ онд үргэлжлүүлж, дуусгахын зэрэгцээ төлөвлөгөөт төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлнэ.

Тухайлбал, Ус хангамжийн цехийн 3-р шугамын өргөтгөл, Ил уурхайн Тэсрэх бодисын үйлдвэр, Мөчлөгт урсгалт тээврийн технологийн төсөл, Ногоон хөгжлийн төв, “Эрдэнэт” соёл спортын цогцолбор зэрэг ажлуудаа дуусгана.

Мөн 2022 онд овоолго ашиглах үйлдвэр барьж, Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ. 

Монголчуудын уламжлалт цагаан сар, хаврын тэргүүн сарын шинийн нэгэн энэ жилийн хувьд эрт тохиож байгаа тул өнгөрсөн жилийн үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтээ дүгнэж, тайлангаа энэ сард багтаан хэлэлцэнэ.

Мөн сар шинийн баярын өмнө уламжлал ёсоор үйлдвэрийн хөдөлмөрийн аваргуудаа тодруулж, ажилтнууддаа 13 дахь сарын цалин олгох юм байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.21.126.107

Монголын улсын хувийн хэвшлийн компаниуд бүгд ингэж ажилчдаа урамшуулж 13 дахь сарын цалинг олгодог болоосой

Зочин
2 жилийн өмнө
150.129.142.147

сенсац тарих гээд ядчихсан өрөвдөлтэй сайт юм аа зайл

золжаргал
2 жилийн өмнө
202.9.41.1

яах гээд бга лаларууд вэ танай сайтад пад бхгүй шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.