Сүүлийн хоногт улсын хэмжээнд 2,347 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь ПСР шинжилгээгээр батлагджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 406,118 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 22 нь гаднаас зөөвөрлөгдсөн халдвар байна.
Дотоодын халдварыг задалж танилцуулбал,
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар "КОВИД-19" халдварын улмаас нийтдээ 2,011 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 6,571 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 26,478 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.