Японы мэргэжлийн сумо бөхийн Хацу башёгийн зургаа дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Таван өдрийн дараах байдлаар Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Секивакэ Митакеуми, Аби нарын гурван бөх дээд зиндаанд нэг ч уналгүйгээр тэргүүлж байсан ч өчигдрийн барилдаанд Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг Тамаваши Б.Мөнх-Оргил өвдөг шороодууллаа. Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнгөрсөн оны есдүгээр сарын башёгоос хойш тасралтгүй 23 дараалан даваад байлаа. Ийнхүү зургаан өдрийн дараах байдлаар Секиваке Митакеуми, Аби нар зургаан даваатай, Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Тамаваши Б.Мөнх-Оргил нар таван даваа, нэг унаатай тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна.
Мөн түүнчлэн Ичиножо А.Ичинноров Озеки Шодайтай 15 дахь удаагаа учраа таарч 11 дэх удаагаа давлаа. Озеки Шодай зургаан өдрийн дараах байдлаар гурван даваа, гурван унаатай боллоо.
Хацу башёгийн зургаа дахь дээд зиндаанд барилдсан монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл:
Маэгашира 6 Хошорюу С.Бямбасүрэн (3-3) - Маэгашира 4 Окиноуми (1-5)
Маэгашира 5 Чиёошома Г.Мөнхсайхан (3-3) - Маэгашира 5 Оношо (4-2)
Маэгашира 1 Кирибаяама Б.Лхагвасүрэн (1-5) - Маэгашира 2 Ура (2-4)
Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров (3-3) - Озеки Шодай (3-3)
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (5-1) - Маэгашира 3 Тамаваши Б.Мөнх-Оргил (5-1)