СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шүүхийн сахилгын хороо шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, Д.Отгонбаатар нарын асуудлыг энэ сарын 20-нд хэлэлцэнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Шүүхийн сахилгын хорооны хурлаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, З.Болдбаатар болон Булган аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт холбогдох асуудлыг хэлэлцэхээр болжээ. 

ГэвчШүүхийн сахилгын хороо дээрх хүсэлтүүдийг хянан, Д.Отгонбаатарын хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзээгүй аж.

Харин өмгөөлөгч н.Батсүхийн хүсэлтийг хангаж, хэргийн материал, нотлох дүгнэлттэй танилцах эрхээр хангаж, оролцогч З.Болдбаатарын шүүх хуралдаан давхацсан хүсэлтийг мөн харгалзсанаар Сахилгын хянан үзэх хуралдааныг 2022 оны нэгдүгээр сарын 20-ны 09:00 цагт хүртэл хойшлуулахаар шийдвэрлэжээ. 

Эргэн сануулахад, өмгөөлөгч Б.Баасанцогт зүй бус үйлдэл гаргахад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар хамт байсан нь нийгмийн сүлжээнд тарж, багагүй шүүмжлэлд өртөж байсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.