Казахстанд үүсээд байсан нөхцөл байдлыг тогтворжуулахаар ирсэн Армени, Киргиз, Тажикстаны энхийг сахиулах цэргийн ангиуд Алматы хотын олон улсын нисэх онгоцны буудлаас тус тусын улс руугаа буцсан болохыг "ТАСС" агентлаг газар дээрээс нь мэдээлжээ.
Арменийн анги нэгтгэлүүд автомашин, бие бүрэлдэхүүнээ Оросын Агаарын хүчний тээврийн гурван онгоцонд ачиж, нисэх онгоцны буудлаас хөдөлсөн байна. Тажикстан улсын цэргийн алба хаагчид Казахстаны цэргийн сургуулиудад суралцдаг сонсогч нарын хамт буцжээ.
Харин Киргизийн энхийг сахиулагчид автомашины цуваагаар эх орныхоо нутаг дэвсгэр рүү хөдөлсөн бөгөөд тэд 250 орчим километр замыг туулах юм.
ОХУ-ын тэргүүтэй Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулах хүчин энэ сарын 13-наас Казахстанаас явж эхэлснийг албаныхан мэдээлсэн билээ.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.