Нэгдүгээр сарын 17-ноос эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгож эхлэхээр болсон.
Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгох шийдвэр гаргажээ.
Энэ хүрээнд E-Health системийг хөгжүүлж ашиглалтад оруулсан байна. Ингэснээр 2, 3-р шатлалын нийт 47 эмнэлэг (аймаг, дүүргийн, клиник) болон Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүд нэгдүгээр сарын 17-ноос эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгож эхлэх аж.
Сумдын болон зарим хороодын өрхийн эмнэлэгт (доорх жагсаалтад цэнхрээр тэмдэглэсэн) E-Health системийг шат дараатай нэвтрүүлнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энгийн шийдчих асуудлыг заавал төвөг учруулан байж эргэж буцсан шийдвэр гаргах юм. Ер нь өрхөөсөө авбал чирэгдэл бага шүү дэ.