Сайн дурын нийгмийн даатгалын гэрээг цахимаар байгуулах, сунгах, төлбөр төлөх, хянах боломжтой болоод байгаа юм.
Та www.ndaatgal.mn эсвэл NDaatgal гар утасны аппликейшн ашиглаж сайн дурын даатгалын үйлчилгээгээ авах боломжтой.
Мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Эрүүл мэндийн яам хамтран Лист цахимжуулахаар ажиллаж эхэлжээ.
Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа "Ирэх долоо хоногоос ЛИСТ цахимжуулах төлөвлөгөөтэй Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж байна. Лист цахимжсанаар эмнэлэгт хэвтээд гарч байгаа, эсвэл жирэмсэн ээжүүд гэх мэт маш олон хүнд нийгмийн даатгалын үйлчилгээ маань хялбаршиж, илүү ойртоно" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.