Африк тивийг нөмөрсөн "Омикрон"-ы халдварын давлагаа жигдэрч байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдээлжээ.
Тус тивд энэ сарын 11-ний байдлаар коронавирусийн 10.2 сая тохиолдол бүртгэгдсэн байна. Өмнөд Африкт сүүлийн зургаан долоо хоногт халдварын тоо асар их хэмжээгээр өссөн бол өнгөрсөн долоо хоногт 14 хувиар буурчээ. Зүүн болон Төв Африкт ч мөн адил халдварын тархалт буурч байгаа хэдий ч Хойд Африкт өнгөрсөн долоо хоногт шинэ тохиолдлын тоо 121 хувиар өссөн аж.
Гэхдээ цар тахлын өмнөх давлагаануудтай харьцуулахад "Омикрон"-ы дэгдэлтийн үеийн нас баралт бага байгааг эрүүл мэндийн мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Одоогийн байдлаар, тус тивийн эрчимт эмчилгээний тасгийн орны ес орчим хувийг коронавирусийн халдвар авсан өвчтөнүүд эзэлж байна.
Шинэ хувилбар анх илэрсэн Өмнөд Африкт халдварын тохиолдлын тоо 2.2 хоног тутамд хоёр дахин нэмэгдэж байсан билээ.
Эх сурвалж: UPI
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.