СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-01-13

Ч.Өнөрбаяр: Нэг нам дангаар ноёрхсон үед Үндсэн хуулийн заалт тунхаг төдий болж үлддэг юм байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Ардчилсан намаас /АН/ өнөөдөр /2021.01.13/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

-Ардчилсан Үндсэн хууль бидэнд маш том ололт, амжилтыг өгсөн. Үүнийг бид мартаж болохгүй. Монгол хүн төрөө байгуулж, үгээ хэлж, өмчийг шударгаар авах суурь зарчмуудыг зарлан тунхагласан. Монгол Улс ардчилсан Үндсэн хуулийг баталснаар дэлхийн 190 гаруй улстай дипломат харилцаатай болсон. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр Үндсэн хуулийг дээдлэх гэсэн чухал ойлголтыг улс төрийн намууд буруу ойлгож ирсэн. Үндсэн хуулийг дээдлэх нь зөвхөн төрийн ордонд залрах, Ерөнхийлөгч болж тангараг өргөхөд ашигладаг зүйл биш. Төрийн өндөр дээд албан тушаалтнууд үйл ажиллагаандаа алхам тутамдаа өдөр бүр мөрдлөгө болгох оюуны бүтээл юм.

Үндсэн хууль тогтоогч нь УИХ биш, Монголын ард түмэн. Үүнийг Үндсэн хуулийн оршил хэсэг дээр маш тодорхой бичсэн байдаг.

Гэвч сүүлийн хэдэн жил Үндсэн хуулийн дээгүүр алхдаг болсон. Сонгогдож гарч ирснийхээ дараа Үндсэн хуульдаа үнэнч байна гэж тангараг өргөдөг. Харин маргааш нь Үндсэн хуулиа мартдаг.

Нэг нам дангаар ноёрхсон үед Үндсэн хуулийн заалт тунхаг төдий болж үлддэг юм байна. Засгийн газрыг хянадаг УИХ байхгүй болсон. Ерөнхийлөгч хэдийгээр намаасаа түдгэлзэж,  Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч  албан тушаалтан боловч  намынхаа үзэл санаанд шигдээстэй байна. 
Тиймээс цаашид парламентад суудалтай улс төрийн намуудын бодит хүчний харилцаан дээр анхаарахын тулд Сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж хэлэхэд: Та бол өнөөдөр МАН-ын дарга биш болсон шүү. Та бол Монгол Улсын төрийн тэргүүн, Монгол Улсын Үндсэн хуульд үнэнч байна. Монголын арчиллыг хамгаална. .

АН-ын гишүүн Б.Гарамгайбаатар:

Өнгөрсөн долоо хоногт шүүхээс АН-тай холбоотой 38 дугаар тогтоол гарч, УИХ-ын ХЗБХ дээр уг асуудлыг хэлэлцэж, цэг тавьсан гэж үзэж байгаа. .

Нэгдүгээрт: Ардчилсан намаас төрд ажиллаж байсан эрхмүүдийн нэр төрийг гутаасан, доромжилсон үйлдэлд цэг тавихын тулд нэр төрийг нь цэвэрлэх үйлдлийг АН өөрсдөө хийх ёстой юм байна гэж үзсэн.

Хоёрдугаарт: Үндсэн хууль батлагдсанаас хойш АН-ын болон гишүүдийн хийж хэрэгжүүлсэн ажлуудыг харлуулж, үгүйсгэж байгаа. Иймд түүхийг үнэн зөвөөр бичиж, ард иргэдэд ойлгуулахаар ажиллах болно.

Д.Ганбаяр: АН-ын тамганы асуудал шийдвэрлэгдсэн

АН-ын дэд дарга Д.Ганбаяр:

-Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр тамганы асуудал шийдвэрлэгдсэн. Тухайлбал, С.Эрдэнэ албан ёсны улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын н.Билэгсайхан даргын хэлж байсан “эх хувь дээр С.Эрдэнийн нэр бүртгэлтэй байгаа учраас буцаагаад тамгыг нь өгсөн юм” гэж сая болсон Хууль зүйн байнгын хорооны хурлаар мэдэгдсэн.

Тамганы асуудал эцэслэгдэж шийдвэрлэгдсэн. Гэхдээ ямар нэгэн байдлаар маргааныг давж заалдан, шүүхийн процессыг үргэлжлүүлээд явбал АН эвлэрч чадахгүй. АН-ын тамганы асуудал шийдвэрлэгдсэн. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй холбоотой асуудал хийгдээд явна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.