СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-01-13

🔴LIVE: Улс төрийн 24 намын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулан улс төрийн намууд зөвлөлдөх уулзалтад Монгол улсын Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 24 намын төлөөлөл оролцож байна.

Намуудын төлөөллүүд Үндсэн хуулийн хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргана. Тухайн гарсан зөвлөмжийг МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Э.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын гишүүдэд хүргүүлэх юм байна.

Хуульч Л.Үүрцайх:

-Сонгодог парламентийн ардчилал бүхий төрийн удирдлагын хэлбэртэй улсуудын адилаар эрх мэдлийн хуваарилалт хийх хэрэгтэй. . Хоёрт, парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх. Ялангуяа Таапапера нарын куб язгуурын хуулиар 3, 4 сая хүн амтай улсад 150 орчим парламентийн гишүүн байх шаардлагатай. Ингэж нэмэгдүүлбэл "давхар дээл"-ийн хязгаарлалтыг хасаж чадна. Мөн Засгийн газраа дэмжих олонхгүй УИХ бүрдсэн тохиолдолд түүнийг бүхэлд нь тараах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байна гэв.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Хоёр алхам урагш нэг алхам хойш гэх зарчмыг бид баримтлаад байна. . Иймд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нэлээд дорвитой өөрчлөлтүүд орсон. Би 2014 онд "Давхар дээл"-ийг болиулах талаар Сүхбаатарын талбайд жагсаал хийж байсан. Сонгодог парламентийн засаглалтай орнууд сонгуулийн тогтолцоогоо их дээгүүр түвшинд авч үздэг. . Энэ нь тогтолцооны гажуудал, тоотой холбоотой.

Дэлхийн улс оронд хүн амынхаа тоотой харьцуулахад хамгийн бага тоотой парламентийн гишүүнтэй улс Монгол байна. Нээлттэй сонгуулийн тогтолцоог бий болгох ёстой гэж үзэж байна гэж байр сууриа илэрхийллээ.

Үндсэн хуульд нэн тэргүүнд оруулах шаардлагатай гэж үзэж байгаа дөрвөн өөрчлөлтийг ХҮН-аас тодотгосон бол намын төлөөллүүд энэ талаар хэлэлцэж байна. Үүнд,

1. УИХ-ын сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулиар тогтоох бус хувь тэнцүүлэх буюу пропорциональ сонгуулийн тогтолцоог хэрэглэх боломж нөхцлийг бүрдүүлсэн зохицуулалт
2. УИХ-ын гишүүдийн тоог 150 хүртэл гишүүнтэй байхаар нэмэгдүүлэх зохицуулалт хийхийг зорьж байгаа гэв. Ийн нэмэгдүүлсэн тохиолдолд ЗГ, УИХ хоорондын үйл ажиллагааны уялдааг хангана гэлээ.
3. Ерөнхий сайдын Засгийн газрын гишүүдээ бие даан бүрдүүлэх бүрэн эрхийг баталгаажуулах үүднээс Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэхэд тоон хязгаарлалт тавьдаг өнөөгийн зохицуулалтыг өөрчлөх
4. Монгол улсын Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох, хэрэв өргөтгөх шаардлагатай гэвэл нийслэл, орон нутгийн төлөөлөгчдийг хамруулах зэрэг тодорхой заалтуудыг хэлэлцэж байна.

УДШ-д бүртгэлтэй эдгээр 24 намын төлөөлөл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, цаашлаад нэгдсэн зөвлөмж гаргахаар ярилцаж байна.

Тус уулзалтын хоёрдугаар хэсгийг хүлээн авна уу.

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар:
-"Давхар дээл"-тэй байхыг дэмжиж байна. Монгол улсын Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахад хоёр боломж байна. Нэгт, Үндсэн хуулийн цэцийг буулгах. Хоёрт, ард нийтийн санал асуулга явуулах. Ард нийтийн санал асуулга явуулахыг парламентийн гишүүдийн 2/3 зөвшөөрвөл нийтийн санал асуулга явуулах эрх байдаг юм билээ. Ж.Мөнхбат, Т.Доржханд гишүүн нар гарын үсэг цуглуулах албан бичиг бичээд өгвөл бид гадна, дотроос нь дэмжээд өгье. Тэгвэл маргааш талбай дээр гараад уриалахад би бэлэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.