Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2279 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 1752 нь нийслэлд, 516 нь орон нутагт, 11 нь гадаадаас Монгол Улсад ирсэн иргэдээс зөөвөрлөгдөн бүртгэгджээ.
Хоногт 41-80 насны гурван хүн нас барж, нийт нас баралтын тоо 2006 болсон байна. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 5390 байгаа бол гэрийн хяналтад 17927 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 1436 нь хөнгөн, 3246 нь хүндэвтэр, 673 нь хүнд, 35 нь маш хүнд өвчилсөн иргэд байна. Үүнээс эмнэлэгт 856 хүүхэд, 460 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.