СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УБТЗ-д амны хаалт “шахсан” албан тушаалтныг мөрдөж дуусав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) нийгэмлэгийн албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулсан хэрэгт холбогдох явдал цөөнгүй гарах болов. Тухайлбал, УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн I ангийн даргаар ажиллаж байсан Ө.Ууганжаргалд холбогдох хэргийг өнгөрсөн сарын эхээр шүүхэд шилжүүлсэн талаар бид мэдээлсэн.

Тэрбээр 2018 оны хоёрдугаар сард дээрх албан тушаалд томилогдоод удалгүй “Рояал кинг констракшн” компанитай ямар ч сонгон шалгаруулалт хийлгүй 95 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, бохирын систем суурилуулах ажлыг гүйцэтгүүлэхээр болж, тухайн аж ахуйн нэгжид давуу байдал бий болгон 59.7 сая төгрөг шилжүүлсэн хэрэгт холбогдсон юм.

Тэгвэл УБТЗ-ын дахиад нэг албан тушаалтны гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр болжээ. гэнэ. Тус компанийг 2019 онд байгуулсан бөгөөд тендер зарлалгүйгээр эл аж ахуйн нэгжээс 2020 оны арванхоёрдугаар сард зах зээлийн ханш нь 156.6 мянган төгрөгийн үнэтэй 10 000 ширхэг амны хаалтыг нэг бүрийг нь 250 төгрөгөөр, зах зээлийн үнэлгээ нь 37 800 төгрөгтэй тэнцэх, цэнэглэдэг, зай хураагууртай уурхайн гэрэл 24 ширхгийг нэгийг нь 63 400-гаар тооцон авсан байна. Мөн зах зээлд 48 500 орчим төгрөгийн үнэтэй гурван өнгөөр гэрэлтдэг гэрэл (фонарь)-ийг нэгийг нь 168 000-аар тооцон 10-ыг худалдан авч албан тушаалаа урвуулж, дүүдээ давуу байдал бий  болгон УБТЗ-д хохирол учруулсан хэрэгт холбогдоод буй юм.

Хамгийн сүүлд гэхэд юм. Мөн УБТЗ-ын албан тушаалтан Төгсбаяр гэх хүнд холбогдох хэргийг шалгах явцдаа дээрх нийгэмлэгийн харьяа хэд хэдэн байгууллагад өнгөрсөн сарын сүүлчээр нэгжлэг хийсэн билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (19)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.9.46.138

Ямар ч мэдлэг мэдээлэгүй гэдгээ гайхуулж байгаа юм шиг мэдээлэл цацхымаа. Нэг бүрийг нь 250 төгрөгөөр 10 000 ширхэг нийт 2 сая 5 зуун мянган төгрөгийн үнэтэй амны халтыг тендер зарлаж авдаггүй юм аа. Тухайн үеийнх нь засгмйн газраас баталсан босго үнэ 10 сая төгрөгөөс доош бол шууд худалдан авалт хийдийн тендер зарладаггүй байгаа шүү. Бас тэр зах зээлийн үнэ 156.6 мянган төгрөг гэдэг нь нэг бүр нь 156 мянга 6 зуун төгрөг гэсэн үг үү эсвэл 10 000 ширхэг нь 156 мянгя 6 зуун төгрөг гэсэн үг үү?

Иргэд
2 жилийн өмнө
66.181.161.6

хумсалсаар хумсалсаар хулгайч болдог. Юм гэдэг чинь багаасаа явдаг. Хурган даргаас эхлээд тэргүүн хүртэл шалгаж улс орныг өргүй болго. Цаг үе өөр болж байгааг хэдэн үеээрээ гудраач нар харж бга блгүй

Bb
2 жилийн өмнө
192.82.84.80

Muu hulgaichichid chsnga yal og tegej bj busad ni uhaarna

Hafi
2 жилийн өмнө
93.232.188.195

Shalgaad l barivchlaad baidag yag unendee heniigch shorond hiideggui yagaad gevel mongolchuudiin 80 % hulgai hiij amidardag uchir ene olon huniig shorond hiinee gevel mash tom shoron shineer barih heretei ganc hulgain heregch bish mongoloor duuren aluurchid baigaashdee iim uchraas hulgai hiidegni hiisen chigeeree,alduuchidni caishdaa alaad l yavj baidag mongolchuud unen ug helsen hund unheer durguig bi mednee.Odoogoos 40-50 jiliin omon mongold hagartlaa bayjsan hun baigaagui buyu het guilagchin yaduu humuus baigaaguishdee

Зочин
2 жилийн өмнө
192.82.73.117

АТГ одоо болилдоо, жижиг жараахай барьж ажил хийсэн болж харагдах гэж. Том акулууд руу дайрж чадахгүй илрүүлж ч чадахгүй. Энэ Равжаа ч гэсэн болих хэрэгтэй, сэтгүүлч ийм хогын ховийн зүйл бичихгүй байх хэрэгтэй. Булан бөглөх гэж өайгаа биш

Зочин
2 жилийн өмнө
192.82.76.109

250₮ бол гайгүй хямд л авсан байна. ЭМЯ чинь 20К авсан биздээ

Зочин
2 жилийн өмнө
192.82.78.143

Тэр үед чинь маск олдохгүй, ширхэг нь 2000₮ хүрч байсан биз дээ? Шалихгүй юмаар хөөцөлдөх юм

Зочин
2 жилийн өмнө
192.82.81.185

Жинхэнэ авилгачдаа баривчлаач

ЗОЧИН
2 жилийн өмнө
64.119.19.214

Акул бариач АТГ ....Ажил хийссэн шалгасан дүр эсгээд яахав дээ Дадлага хийж байгаа юм уу

Зочин
2 жилийн өмнө
5.228.193.204

2020 оны арванхоёрдугаар сард зах зээлийн ханш нь 156.6 мянган төгрөгийн үнэтэй 10 000 ширхэг амны хаалтыг нэг бүрийг нь 250 төгрөг... ХЭМНЭЭД АВЧИХСАН ГЭСЭН ҮГ БИШ ҮҮ ЭНЭ ОДОО. ХЯМДХАН АВЧИХААР ГЬ ШАЛГААД БАЙГАА ХЭРЭГ ҮҮ. ХЭМНЭХ ХЭРЭГГҮЙ Л БАЙЖ ДЭЭ.

zochin
2 жилийн өмнө
202.126.89.120

UBTZ huviin kampani shig NEG dargiig barag 60 hurtel n tomildogoo bolih heregtei.Tiim hunees shunal.buh ah duu amragaa TZaar duurgej egne dee.Esvel nutag selguul.Mun TZiin zangilaani nutag devsgert TZ iin undsen hurengiig aktalj.dansnaas hassan bol TZ dad n heregtei barilga barih estoi.TZ chid odoo duugarch baimaar bn.

Зочин
2 жилийн өмнө
2.76.15.56

Юм болгон дээр тендер зарлаад бвал хүн яаж ажиллах юм. Ганц хүн шийдвэр гаргахгүй удирдлагын хэмжээнд ярилцаж шийдсэн байлгүй дээ.Тендер зарлаагүй ч туршлагатай чанартай газраас сонголтоо хийх нь ойлгомжтой шт. Хүмүүсийн ажлыг хийлгэхгүй гишгэсэн мөр болгоныг томруулдаг шилээр хараад харддаг сэрддэг нийгэм бий болжээ.

зочин
2 жилийн өмнө
202.126.89.85

Ккк АТГ ийм л жараахай илрүүлнэ дээ. Томхон дүнтэй хэрэг илрүүлж үзээч

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.85

2020 оны 12 сард бол улс даяараа маск олдохгүй доод тал нь 500 төгрөгөөр олдож байсан шдээ ийм юмыг хэрэг болгоод ичээч АТГ ынхаан

зоч
2 жилийн өмнө
202.126.90.78

шинэ даргад өөр нягтлан хэрэг болж дээ.

Баасансүрэн
2 жилийн өмнө
202.126.88.218

Нямдоржийн эрдэнэт үйлдвэрт шахсан 5 тэр бумын шахааг юү гэж үзэх вэ

Зочин
2 жилийн өмнө
192.82.75.140

Eo heden tugrugnii amnii haalt murduud zavtai pddanuud ve yasan.

би
2 жилийн өмнө
49.0.178.150

тэр үед 1000 маск зүүж байлаа гэж.

Зочин
2 жилийн өмнө
192.82.78.11

Сэлгүүлчээ ичиж үхээрэй. Нэг ганц тонн хаягдал төмөр ч гэх шиг. Чи чаддын бол тэрбумаар хусаж байгаа нөхдийн талаар бичээч

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.