СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УБТЗ-ын I ангийн даргаар асан Ө.Ууганжаргалд холбогдох хэргийг шалгаж дуусжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэгэн албан тушаалтныг албан тушаалаа урвуулж, байгууллагадаа хохирол учруулсан гэх үндэслэлээр АТГ-ынхан шалгаж дуусжээ.

УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн I ангийн даргаар ажиллаж байсан Ө.Ууганжаргалд холбогдох хэргийг өдгөө НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянаж эхэлсэн гэнэ. Тэрбээр 2018 оны хоёрдугаар сард дээрх албан тушаалд томилогдоод удалгүй “Рояал кинг констракшн” гэх компанитай ямар ч сонгон шалгаруулалт хийлгүй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан аж.

УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн I анги уг нь 2018 оны “Худалдан авалтын төлөвлөгөө”-ндөө ангидаа бохирын систем суурилуулах гүйцэтгэгч сонгон шалгаруулах 95 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажил хийхээр тусгасан байж. Гэвч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчин аж. Тиймээс Ө.Ууганжаргалд НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.50

Дарга хийсэн болгон авилга шаасан байх юм аа цэвэрлэгч ачигч өрлөгчин засварчин авилга аваад хялбаршууллаа гэж л дуулдахгүй юм Яацан өлөн хулгайчууд нь дарга болоод байдаг юм бүр шат шатандаа мөнгө шаана шүү дарга нэртэй гудраачид

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.