Жил шахуу хугацаанд "хилээ хааж" гадаадын иргэн хүлээн аваагүй Япон улс өнгөрөгч оны 11 дүгээр сарын наймны өдөр хилээ нээж үе шатайгаар гадны иргэдийг хүлээн авч эхэлсэн билээ.
Дипломат ажилтнаас эхэлсэн дараалал гадаадаас авах ажиллах хүч хүртэл үргэлжлээд шинээр давалгаалсан Омикрон вирусийн улмаас 11 дүгээр сарын 30-ны өдөр дахин хилээ хаасан. Тодорхойгүй хугацаа дуусгавар болж өчигдөр тус улсын Ерөнхий сайд Фумио Кишида мэдэгдэл хийж энэ оны хоёрдугаар сарын сүүлч хүртэл дэлхийн бүх улсын иргэдэд шинээр нэвтрэх виз олгохыг хориглолоо.
Өмнөх хорионоос ялгаатай нь тус улс руу зөвхөн Япон улсын иргэд, итгэмжлэгдсэн дипломатууд болон урт хугацааны болон байнгын оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн л нэвтрэх боломжтой. Гэхдээ тэднийг хатуу хөл хорионд хамруулна.
Одоогоор тус улсад дотоодын халдвар огцом нэмэгдэж буй бөгөөд өчигдрийн байдлаар Токио хотод 2390, Осака хотод 1850 тохиолдол бүртгэгдээд байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.