Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутгаас самар түүж явсан иргэн модноос унаж нас баржээ.
Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат 29 настай М гэх залуу байгалийн дагалт баялаг ашиглах зорилгоор дээрх сумын нутагт 2021 оны арваннэгдүгээр сарын 25-нд очсон аж. Ингээд самар түүхийн тулд хуш модонд авирч гараад унаж хүнд гэмтэн энэ сарын 10-ны 01.00 цагийн үед Мөнгөнморьтын Эрүүл мэндийн төвд хүргүүлсэн гэнэ. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагынхан шаардлагатай эмчилгээ хийсэн боловч сэхэл авалгүй нас баржээ.
Өдгөө уг золгүй явдлыг Төв аймаг дахь Цагдаагийн газрынхан мөрдөн шалгаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.