СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-01-12

49 чингэлэг бүхий 1000 гаруй тонн ачаа өнөөдөр хилээр орж ирлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн явуулах, экспорт, импортын ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг өчигдөр Замын-Үүд боомтод ажиллаж, тодорхой зохион байгуулалтуудыг хийжээ. 

Шадар сайд С.Амарсайхан өчигдөр газар дээр нь ажиллах үедээ чингэлэг тээврийн үйл ажиллагааг халдвар хамгааллын нарийн чанд дэглэмийн дор эхлүүлж, "0" цэгээс 26 чингэлэг ачаа барааг хилээр оруулж ирсэн байна. 
БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сар орчим саатсан ачаа тээврийг яаралтай хил нэвтрүүлэх арга хэмжээний хүрээнд Халдвар хамгааллын дэглэм сахиулах үүднээс хоёр улсын хилийн голд “0” цэг байгуулсан. Ийнхүү чингэлэг тээврээр ачаа барааг нэвтрүүлэх горимд шилжүүлж, тээврийн хэрэгслийн жолооч нарыг хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагаас дайчилж нэгдсэн зохион байгуулалтад оруулан ажиллаж байгаа юм байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.