СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Аун Сан Су Чид дахиад дөрвөн жилийн хорих ял оноожээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Мьянмарын удирдагч асан Аун Сан Су Чид тус улсын шүүхээс дахиад дөрвөн жилийн хорих ял оноожээ. Тэрээр өнгөрөгч 12 дугаар сард мөн дөрвөн жилийн хорих ял авсан хэдий ч үүнийг хоёр жил болгон хөнгөрүүлээд байсан юм.

Нийслэл Нейпьидо хотод даваа гарагт болсон шүүх хурал хаалттай өрнөсөн бөгөөд хатагтай Су Чигийн өмгөөлөгчдийг хэвлэл мэдээлэл болон олон нийттэй харилцахыг хориглосон гэнэ.

НҮБ-ын Хүний ​​эрхийн асуудал хариуцсан тэргүүн Мишель Бачелет эдгээр шүүх хурлыг "хуурамч" гэж буруушаан, цэргийн хунтын эрх баригчид Аун Сан Су Чиг баривчлан, хорихын тулд шалтаг зохиож байгаа хэмээн мэдэгдсэн юм.

76 настай түүнийг авлига, сонгуулийн луйвар, албаны нууцыг задруулсан гэх мэт арав гаруй ноцтой хэрэгт буруутгаж байгаа хэдий ч тэрээр бүгдийг нь үгүйсгэж байгаа юм.

Одоо тэрээр нийт зургаан жилийн хорих ял сонсоод байгаа бөгөөд түүнд тулгаж буй бүх хэрэг нь шүүхээр нотлогдвол бүх насаараа хоригдож ч магадгүй. бөгөөд жагсаал цуглаанд оролцсон 1,303 орчим хүн амиа алдаад байгаа билээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.