Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Гавьяат тамирчин, улсын заан, ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны дарга асан, хурандаа Ц.Баярсайхан, “Мах импэкс” компанийн гүйцэтгэх захирал Г.Бүдрагчаа нарт холбогдох, бусдаас хуурамч бичиг баримт ашиглан их хэмжээний мөнгө залилсан гэх хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх он солигдохын өмнөхөн хэлэлцлээ.
Уг нь 2016 онд уг хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд шүүгдэгч Ц.Баярсайханд 11 жил хорих ял чанга дэглэмтэй ангид эдлүүлэх, хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, хохирогч Т.Алтанцэцэгт учруулсан хохирлоос төлөөгүй үлдсэн 390 сая төгрөгийг нь төлүүлэхээр шийдвэрлэсэн ч давж заалдсаар, Улсын дээд шүүхээс анхан шатны шүүх рүү буцаасаар өнөөг хүрч байгаа юм.
Ц.Баярсайханыг иргэн Ц.Алтанцэцэгийн 500 сая төгрөгийг залилснаас гадна 2013 оны арванхоёрдугаар сард “Уул уурхайн хайгуулын лиценз гаргаж өгнө” гэж иргэн М.Цогтбаатараас 15 сая, “ДЦС-3, ДЦС-4 компанийн ажилчдын 196 айлын орон сууцын барилгын санхүүжилт авч өгнө” гэж хуурч мэхлэн “Вком” ХХК-ийн захирал М.Жаргалсайханаас 50 сая, “ШШГЕГ-тай мах нийлүүлэх гэрээтэй, ашиг өгнө” гэж хуурч ЭМЯ-ны Санхүүгийн хэлтсийн дарга асан Т.Баярсайханаас 2015 оны наймдугаар сард 209 сая, “Мах импекс” ХХК-тай мах нийлүүлэх гэрээтэй, хамтарч ажиллаж, ашгаа хуваая хэмээн иргэн М.Болорцэцэгээс 2015 онд 200 сая төгрөг залилан авсан хэмээн буруутгасан.
Уг нь улсын заан Ц.Баярсайханыг нэр бүхий хохирогчдод “Мах импэкс” компанийн албан баланканд бичсэн, Г.Бүдрагчаа нарын гарын үсэг бүхий хуурамч гэрээгээр халхавчлан залилан мэхэлсэн гэм буруутайд 2020 оны долдугаар сард тооцож байв. Харин Г.Бүдрагчааг нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон буруутай гэж анхан шатны шүүх дүгнэсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн. Тиймээс Ц.Баярсайханд бусдыг залилсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т зааснаар 15 000, мөн хуулийн 21.1-1 дэх хэсэгт заасан “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, түүнийгээ хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн” гэх үйлдэлд нь 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж байсан юм. Харин “Мах импэкс” компанийн гүйцэтгэх захирал Г.Бүдрагчаад нотлох баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт нь Эрүүгийн хуулийн 21.1-1 дэх хэсэгт заасны дагуу 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оноосон билээ.
Энэ хэргийг дээд шатны шүүхээс буцааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны есдүгээр сард дахин хэлэлцсэн юм. Улмаар Ц.Баярсайханд гурван жил 200 хоног хорих ял оноож, Г.Бүдрагчааг 2.7 сая төгрөгөөр торгосон бөгөөд нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх арванхоёрдугаар сарын 30-нд хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж, Ц.Баярсайхан болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Залилангийн тулам юм бнашд
Бөх нэртэй цувдай нарын балаг дуусдаггүйэ
Баярсайханыг хулхи гар байна гэдгийг би өөрийн биеэр аль 1991 онд мэдсэн. Тэгэхдээ Бямбадорж зааны нэрийг хавчуулсан.
Яасан их идэж ууж залиллан хийдэг хулгайч вэ дандаа л сая саяаар заилсан байхын 500 сая ч гэх тэр их мөнгөөр цэцэрлэг барьж болно доо. Ялыг нь өгөөд ясыг нь цайлга уг сайхан сайхан бөх гэж бодсон луйварчин хулгайч байжээ.
Бөх нэртэй нийгэмд баялаг бүтээдэггүй паразитууд олширсон нь иймэрхүү хулгайч луйварчид болж хувирсан нь хараглаж байна.
Бөх нэртэй хулгайчууд улам олширч байна тэднийг төрд гаргаж болохгүй
Ичдэггүй махан боодог вэ
Baga um bish yy 13 onij mongo ,dollar 1350 orchim bsan gexeer . 3 jil ineegeed syyx biz
Иш нэг хүн ч биш нэлээн олон хүнийг маш их мөнгөөр хохироосон байна .
Яадаг хар махан толгойт вэ.муу новш.энэ бөхчүүд шуналын тулам болж хэрэг алгаа.
төв аймгийн хүүхдүүд очиж амардаг өгөөмөр зусланга хувьдаа аваад өөр зүйлд ашиглаж хүүхэд багчуудыг очих газаргүй болгосон хүндээ .Төв аймгийн аль үзэсгэлэнтэй сайхан газар уулын амуудыг хэдэн бөхчүүд аваргууд нь хуваагаад авж хашаалсан ард түмэн төрж өссөн газар уул овоондоо очиж залбирч чадахаа байсан . Хэлэх муу үг олдохгүй юм НОВШ
Дараагынх нь байгаа биз яармагын газар авсан зарсан бөх байгаа байх шүү
Gol ni hohirloo baragduulah
ЭНЭ ЛУЙВАРЧИН БӨХ ХОТЫН НЭГ ББС ГАЗАРААС 500САЯЫГ ГОЛРУУЛСАН ХЭРЭГ НЬ ЮУ БОЛСОН БЭ ЭНЭ БӨХ НЭРТЭЙ ЛУЙВАРЧИН ЧИНЬ ХИЧНЭЭН АМЬТАНЫГ ЛУЙВАРДСАН ГАРШСАН ДЭЭРЭМЧИН ЮМ БАЙНАДАА ЗОЧИН
Энэ бөхчүүдэд загнахгүй зан алга аа Ёс суртахуун гэж бүүр байхгүй махөн бөмбөгнүүд барилдахдаа мэх ч үгүй овлигогүй шулаачид болсон байна . Сүүлийн үед улс төрд олон бөх орж ирсэн нь гавьсан зүйл алга даа Сүхбат Сумьяабазар аврагууд Заан Цэрэнпунцаг нар тодорсон л зүйл алгаХарин Хужиртад том Сувилалын барилга баоьж мөнгө хүүлж баых шиг ээ
Энэ заан цол нь гэсэн хулхи байх аа. Энэ олон алдар албан тушаалд ингэж л хулхидаж хуурч хүсэн байх нь. Энэ хэдэн бөхчүүдэд хийхгүй, оролцохгүй муу юм гэж алга аа ер нь.
ЯМАР ХӨНГӨН ЯЛ ОНООДОГ ЯАТУУ ШҮҮГЧИД ВЭ !!!
Муу жолиг, жалны нүд галгачихаад, хүн хуулаад явж болдиймоо аайн
Мөнгөний ханш унаад цаад хүмүүс нь их хохирсон байхад хэт бага ял оноож ээ Амарч хэвтэж байгаад авилгал өгөөд гараад ирнэ
Shorondoo ter chigtee baival taarah novshdoo ugaasaa
Энэ ёстой гэр бүлээрээ бузар нь тулчихсан луйварчид юмаа эхнэр нь бас бөөн авилага ын хэргээр таслагдаад харин арай гайгүй л хоригдохгүй салсан даа агархаг Гаальчин өөрөө бөөн залилан гэр орон нь орд хариш шиг байдаг гэсэн ш дээ тэр мөнгөөрөө гэрээ лохижуулдаг юм байх даа бурхан гэр бүлээр чинь цээрлүүлэнэ дээ харж л байгаарай заанхан минь
Үоо
Ял авахаас яахав