АНУ-ын Лос Анжелес хотын төмөр зам дээр осолдсон онгоц галт тэрэгт дайруулахаас хэдхэн секундийн өмнө цагдаа нар нисгэгчийг нь амжиж гаргаж авчээ.
Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр, тус бага оврын онгоц нь өнгөрөгч ням гарагт Пакойма хэсгээс хөөрснийхөө дараахан ослын буулт хийх үеэрээ осолдсон байна. Ослын газрын ойролцоо байсан иргэд болон цагдаагийн алба хаагчид онгоцны нисгэгчийг татаж гарган, төмөр замаас хэдхэн метрийн зайд холдуулаад байх үеэр галт тэрэг өнгөрч, онгоцыг мөргөн, хэдэн хэсэг болгожээ.
Тус нисгэгч нь хөнгөн шархадсан байсан бөгөөд одоо биеийн байдал нь тогтвортой байгаа гэж албаныхан тэмдэглэсэн юм. Мөн галт тэргэнд зорчиж явсан хүмүүс бэртэж гэмтээгүй гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.
Эх сурвалж: BBC, The Telegraph
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.