СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монголын үндэсний музейн албаны дарга Ц.Ундрах эрх мэдлээ урвуулсан хэрэгт холбогдов

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Монголын үндэсний музейн Аюулгүй байдал, үйлчилгээний албаны дарга бөгөөд Өмч хамгаалах байнгын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Ундрахыг эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ.

Тэрбээр 2016 оны нэгдүгээр сараас хойш өнгөрсөн жилийн аравдугаар сар хүртэл дээрх албан тушаалыг хашсан нэгэн аж. Баттай эх сурвалжуудаас бидний авсан мэдээллээр Монголын үндэсний музейн албан тушаалтан Ц.Ундрах нь эрх мэдлээ ашиглан аж. Зөвхөн дээрх тендерээр тогтохгүй хэд хэдэн сонгон шалгаруулалтад дээрх аж ахуйн нэгжийг болон нөхрийнхөө байгуулсан “Цэгц мэргэн”, “Цагаан-Уул” ХХК-ийг удаа дараа тендерт шалгаруулан гэрээ хийж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон гэнэ. Ингэхдээ хамгийн багадаа 2.6 сая, түүнээс дээш үнийн дүнтэй бараа, ажил, үйлчилгээ худалдан авах сонгон шалгаруултад нөлөөлж, хамаарал бүхий хүмүүсийнхээ компаниудад давуу байдал олгож байжээ.

Түүнд холбогдох хэргийг өдгөө Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянаж буй юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
103.85.36.177

За сүртэй юм. Духаа нийлүүлсэн 2 дуракийн хөшөөг, Зонхова хөшөөг барьсан хүниййг хорь

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.