СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Америк эрэгтэйд гахайн зүрх шилжүүлэн суулгажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

АНУ-ын иргэн Дэвид Беннетт гений өөрчлөлттэй гахайны зүрхийг шилжүүлэн суулгуулсан дэлхийн анхны хүн болжээ.

Мэрилэндийн их сургуулийн Анагаах ухааны төвийн эмч нар эрхтэн шилжүүлэн суулгах энэхүү хагалгааг долоон цагийн турш гүйцэтгэсэн бөгөөд мэс заслаас хойш гурав хоногийн дараа ноён Беннеттийн биеийн байдал сайн байгаа аж.

Мэс заслыг хийсэн мэргэжилтнүүд АНУ-ын эмнэлгийн зохицуулагч байгууллагаас тусгай зөвшөөрөл авч, хагалгааг үйлджээ. Үүнээс өмнө, тэд олон жилийн турш судалгаа хийсэн бөгөөд энэ удаагийн амжилт нь дэлхий даяарх хүмүүсийн амьдралыг өөрчилж чадна гэж үзэж байна. Ахлах мэс засалч Бартли П.Гриффит энэ талаар "Энэхүү мэс засал нь дэлхийн эрхтэн хомстлын хямралыг шийдвэрлэхэд нэг алхам ойртуулна" хэмээн тэмдэглэжээ.

Жишээлбэл, Энэхүү хомстлын асуудлыг шийдэхээр амьтны эд эрхтнийг ашиглах боломжийг эрдэмтэд эртнээс судалж байгаа билээ.

Энэ удаагийн мэс засалд ашигласан

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.