СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-01-10

Авлига бууруулах ажлын хэсгийг Х.Нямбаатар ахална

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газар 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа нэгэн онцлог шийдвэр гаргасан нь авлига, хүнд суртлыг таслан зогсоож, авлигын индексийн үзүүлэлтийг сайжруулах зорилго бүхий Ажлын хэсэг байгуулсан явдал юм.

Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан бөгөөд эрчимжүүлсэн арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

ХБНГУ-ын Берлин хотод төвтэй “Транспэрэнси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас жил бүр улс орнуудын төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн судалгаанд үндэслэн “Авлигын төсөөллийн индекс”-ийг боловсруулдаг бөгөөд 2020 оны дүнг 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр дэлхий нийтэд зарлажээ.  байна. Энэ нь өмнөх оныхтой ижил оноотой боловч 5 байраар ухарсан үзүүлэлт болж байгаа аж. 

Монгол Улс өмнөх оныхоос оноо буурсан үндсэн шалтгаан нь төрийн албан хаагчид эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигладаг байдал нэмэгдсэнээс хамаарсан байж болох судалгааны дүн гарчээ. Түүнчлэн бизнес эрхлэгчид үйл ажиллагаа эрхлэх болон гэрээ, хэлцэл байгуулахад авлигатай нүүр тулах эрсдэл нэмэгдсэн гэх шалтгаанаар манай улсын үнэлгээ буурсан байна. 

Иймээс Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 111-р байрт жагсаж байгааг хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд оруулах зорилт тавьж, үүний хүрээнд Ажлын хэсгийг байгуулжээ. Шинээр байгуулсан ажлын хэсэг авлигын гэмт хэргийг бий болгож байгаа суурь хүчин зүйлс буюу хууль эрх зүйн орчныг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг ажлыг хийх юм.

Засгийн газрын ажлын хэсгийн анхны хуралдаан 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр болсон бөгөөд энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар авлигын эсрэг чадах бүх зүйлээ хийнэ. Авлигатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллагад дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана. Хоёр жилийн хугацаанд авлигыг жигших нийгмийн шинэ соёлыг бий болгоно” гэж мэдэгдсэн юм. Шүгэл үлээгчдийн эрх зүйн байдлын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуультай болох шаардлагатай байгааг онцолжээ. 

Манай улсад авлигын хэргийг шийддэг дагнасан шүүх тогтолцоог бүрдүүлэх шаардлага байгааг ч хэлсэн. Энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин дутмаг байгааг Ерөнхий сайд дурдаад “Төр тунгалаг байж чадвал хувийн хэвшлийнхэнтэй холбоотой авлигын асуудал үүсэхгүй” гэв.

Энэ үйл явдлыг хэвлэлүүд “Монгол Улс авлигыг жигших нийгмийн шинэ соёлтой болох гараанаас хөдөллөө” хэмээн онцлон мэдээлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.4

Энэ Нянбаатар даахгүй нохой булуу хураана гэж яасан ч олон юм ахлах дуртай юм бүтээж байгаа түй ч юм алга нэг л их хуулиар далайлгасан нөхөр боксын холбоонд дарга нэр зүүж монголын ард түмэнд болоод Цэндбаатарт бөөн хар гай болсон товориш хааяа юмнаас хоцорч сур

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.74

Нэгл ажил хэрэгч болдог жүжгээ тавьж эхэлгээхнээ ман малнууд

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.103

Хялбаршуулаад шийднэ биз ээ.харин төр төсөв.түмэн олныг хохироосон.алдсан хөгжил.цаг хугацааг яаж тооцоод байгааг нь хармаар.сануулж хашгирмаар санагдаад байх юм

Зочин
2 жилийн өмнө
192.82.69.95

Андуусан суглаа

Иргэн
2 жилийн өмнө
64.119.18.81

Шүүхийн тэнэг авилгач нараа зайлуулаачэээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.