Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр Засгийн газар тооцоо, судалгаа хийн ажиллаж байгаа талаар болон хил гааль, бараа бүтээгдэхүүний хомстол үүсгэхгүй байх асуудлуудыг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар авч хэлэлцжээ.
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-ТББ-ы тухай хууль 1997 онд батлагдаж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэтэл энэ хууль 25 жилийн хугацаанд шинэчлэгдээгүй. ТББ-ын 25-р зүйлд сангийн харилцааг ганцхан зүйл заалтаар зохицуулж байгаа. Үүнээс үүдэн ТББ-ууд маргасан бол шүүхдэж байгаа. Энэ харилцааг хуулиар зохицуулж өгөх зорилготой байгаа.
Тэрнээс иргэний нийгмийн байгууллагуудыг хаасан, хязгаарласан зүйлс байхгүй. Өнөөдөр 400 орчим ТББ-ууд л татварын байгууллагад тайлангаа тайлагнаж байна. Нийтэд тусдаа үйл ажиллагаа эрхэлж байгаа тохиолдолд түүнийг татвараас чөлөөлж байгаа. Өөрийгөө санхүүжүүлж буй бүх аж ахуй үйл ажиллагааг татвараас чөлөөлөхөөр энэ хуульд тусгасан. Гагцхүү бүртгэлжүүл, тайлангаа шилэн болго гэдэг зохицуулалт л орж ирж байгаа. Өнөөдөр намын бүлгийн хурал дээр энэ хуулийн ойлголтын зөрүүг арилгах, ажлын хэсэг байгуулахаар болсон.
-Замын-Үүд дээр төмөр замын тээврээс бусад тээвэр зогссон талаар жолооч нар ярьж байна. Энэ тээвэрлэлтийн асуудал хэзээ хэвийн болох вэ?
-БНХАУ-ын Эрээн хотын гаалийн хашаанаас "Сэнотранс" гэдэг компани дотооддоо тээвэр хийх эрх авсан. Тухайн компани хилийн тэг цэг дээр авчирч өгнө. Тэг цэгээс цаашаагаа 7000 орчим жолооч татаж авна. Гэхдээ Хятадын талаас 7000 жолоочоо ямар ч тахал тархаахгүй байвал Эрээний гаалийн хашаанаас байнгын тээвэрлэлтийг тэг цэг рүү авчирж өгье гэсэн ч энэ боломжгүй болсон. Тэгэхээр Засгийн газар тэг цэгээс цаашаа жолооч нар вакумжуулалтад байж бараагаа ачаад, Замын-Үүдэд авч ирье гэж байгаа. Энэ ажлыг маргаашаас эхлүүлнэ.
Өөрөөр хэлбэл, бид 7,000 хүний халдвар хамгааллыг сахиулж чадахгүй учир 100, 100 хүнтэй хоёр зуутыг бэлдсэн. 14 хоногоор ээлжлэн ажиллана.
Тавцан түгжигчтэй машин түрээслэх, жолооч нарыг вакумжуулж байрлуулах, нааш цааш нь зөөх шатахууны зардал зэрэгт шаардлагатай тодорхой зардлыг төсөвлөсөн.
100 цэргийн алба хаагч гэж яриад байгаа. Бид хил дээрээ цэрэг армиа аваачиж болохгүй дүрэм журамтай. Ачаа тээвэр зөөхөд цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын ахлагчаас дээш цолтой мэргэжлийн жолооч нарыг зохион байгуулалтад оруулж ажиллана.
Замын-Үүдэд тээвэр эрхэлдэг жолооч нар аа уучлаарай. Үүнийг хийж үзэхээс өөр арга алга” гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэтгэвэр тэтгэмж нэмэх талаар огт яриагүй юм биш үү худлаа гарчиг юм уу? Live hiij байгаа юм бол үнэн зөв мэдээлж байгаач!
Тэтгэвэр тэтгэмжийн талаар хэд хоног судлах юм бол доо уул нь бэлэн тоонууд баймаар лсан Худлаа гарчиг тавьж хэдэн хөгшидөө Ковид 19 өөр дуусахыг ньхүлээгээд л УИХ ийн гишүүд тэр тэрбумаар нь аваачиж ашиглалт багатай соёлын төв барьсан шиг л хэдэнжил өнгөрөх нээ .
Инээмсэглэн худал ярихийг чинь та нараас зөндөаюө л сонссон ажил хийсэн юм алгаа....
Энэ бүткү ЗГазар тооцоо судалгааг чинь хийж чадахгүй бол чаддаг Хажидмаа цаана чинь байна Тогтохсүрээн