СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Пүрэвдорж: Шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж батлаагүй бол үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол алдагдах байсан

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд улс оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн үзэл санааг Монголын төрт ёс, хууль цааз, улс төр, нийгмийн сэтгэлгээний онцлогтой хослуулсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун санаа, мэдлэг чадвараа дайчлан хувь нэмрээ оруулж, түүхэн үүрэг гүйцэтгэсэн Ардын Их Хурлын депутатуудын дурсамж, ярилцлагаас цувралаар хүргэж байгаа билээ.

Энэ удаа Улаанбаатар хотын 41 дүгээр тойргоос АИХ-ын депутатаар сонгогдож, Үндсэн хууль батлалцсан Нэмэхийн Пүрэвдоржтой хийсэн товч ярилцлагыг хүргэж байна.

-Ардчилсан шинэ Үндсэн хуулийн үнэ цэнэ, ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-1992 онд .

Товчоор хэлбэл, Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, монгол орны ирээдүйг ганц Ерөнхийлөгч юм уу, ганц Их Хурал хамгаалах боломж байхгүй. . Хамгийн сүүлд баталсан Ардчилсан шинэ Үндсэн хуулиар тэр эрх чөлөөг ард түмэнд олгосон. Ард иргэд шударга зөв хүмүүсээ сонговол төр түвшин байна, шударга бус хүн сонговол төр бат биш байна. Шинэ Үндсэн хуулиар ард түмэндээ шударга зөв хүмүүсийг сонгож, төрд төлөөлүүлэх боломжийг олгосноороо асар их ач холбогдолтой юм.

-Шинэ Үндсэн хуулийн гол суурь зарчмууд, түүний хэрэгжилтийн талаар та юу хэлэх вэ?

-Сүүлийн 30 жилд бид ямар төрийг бүтээв ээ. Эргээд бодоод үзье. Бид Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдээ өөрсдөө сонголоо. Гэхдээ энэ хугацаанд сонголт тал дээр зарим алдаанууд гарсан. Шударга зөв хүмүүсээ сонгож чадахгүй, мөнгөөр сонголтоо сольсноос болж ард түмэнд үйлчлэхгүй хууль тогтоомжууд гарч, хээл хахууль газар авсан тал бий. Харин одоо би нөхцөл байдлыг эерэгээр харж байгаа. Өнөөгийн Засгийн газар, УИХ-аас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг хараад зөв тогтолцоо руугаа орж байна гэж би дүгнэж байгаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.