СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зам тээврийн ослоор 12 хүн гэмтэж, хоёр иргэн амь насаа алджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 589 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 479 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ. 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж бэртсэний 7 нийслэлд, 5 орон нутагт бүртгэгдсэн байна. .  

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 8 осол бүртгэгдэж,  7 хүн гэмтэж 1 хүний амь хохирсон байна.

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдэж,  1 хүний амь хохирсон байна.
  • Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 1 хүн гэмтсэн.
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэний 2 хүүхэд нь байна.
  • .

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 195 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 119, орон нутагт 76 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн илрүүлэлтийг өмнөх 7 хоногийн амралтын өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад 16 хувиар өссөн байна.

Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор "Хариуцлагаар үлгэрлэе" нэгдсэн арга хэмжээ хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас “DON’T DRINK AND DRIVE” буюу “Уусан үедээ бүү жолоод” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна. Бага насны хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэхийг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.