СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2022-01-09

С.Энхболд: Дотоодод омикроны таван тохиолдол бүртгэгдлээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Коронавирусийн омикрон тохиолдол дахин бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд

-Манай улс геномын дараалал тодорхойлох шинжилгээг өнгөрөгч арванхоёрдугаар сараас хойш хийж байна.

Өнгөрөгч баасан гарагт 12 сорьцод омикрон хувилбар манай улсад бүртгэгдсэн. Энэ бол зөөвөрлөгдсөн тохиолдол байлаа.

Харин . Ингэхээр дотоодод омикроны таван тохиолдол бүртгэгдсэнийг албан ёсоор мэдэгдэж байна.

Одоо өдөрт батлагдаж байгаа тохиолдлын дотор омикроны тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн хоёр хоногт тохиолдлын тоо мянгаас илүү бүртгэгдэж байна.

Нийслэлд хоногт 700-800, орон нутагт 200-300 тохиолдол бүртгэгдэж байна. Цаашдаа орон нутагт тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай болсныг харуулж байна.

Баярууд өргөн хүрээнд хийгдсэн нь тохиолдлын тоо нэмэгдэх нэг шалтгаан болсон. Вакцинд иргэд идэвхтэй хамрагдаж байна. Нэмэлт тунд зорилтот бүлгийн 48,9 хувь нь хамрагдаж байна. Энэ нь гуравдугаар тун хийгдэж байгаа улсуудын дунд өндөрт тооцогдоно.

Нэгдүгээр сарын 6-ны өдөр дөрөвдүгээр тунд хамрагдах шийдвэрийг гаргаснаас хойш 2000 гаруй иргэд хамрагджээ.

Сүүлийн өдрүүдэд хамрагдалтын тоо нэмэгдэж байгаа нь дөрөвдүгээр давлагаа эхэлснийг мэдэгдэж байна. Дөрөвдүгээр давлагааны оргил үеийг нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр байх болно гэж эрдэмтдийн баг тооцооллоо. Хэдий тохиолдлын тоо нэмэгдэж байгаа ч омикрон халдвар нь харьцангуй хөнгөн гэдгийг олон улсад батлаад байна. Манайд батлагдсан тохиолдлоос 96 хувь нь хөнгөн, 4 хувь нь хүндэвтэр шинжтэй байна.

Коронавирүсийн халдварын дөрөвдүгээр давлагаа томуугийн оргил үетэй давхцаж байгаа нь эмнэлгийн орны ачааллыг нэмэх хандлагатай байна. Бид эхний ээлжинд хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, архаг суурь өвчтэй ахмад настан зэрэг эрсдэлтэй бүлгийг эрэмбэлэн эмчлэх тул та бүхнийг хүлээцтэй байхыг уриалж байна.

Засгийн газар, УОК, ЭМЯ энэхүү давалгааг аль болох хөл хорио тавихгүйгээр даван туулахаар хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.76.188

Корона бол эрдэмтэдийн алдаанаас болж гарсан гэдгийг Олон улсын байгууллагуудын мэдээнд дурдагдсан байдаг. Нотолгоо нь байгалийн хүчин зүйлээс үүссэн бол ийм хурдан мутаци орохгүй байдаг гэнэ. Ж: ДОХ-ын вирус амьтанаас хүнд халдварласан гэдэг. Анх бүртгэгдснээс хойш 30 гаруй жил болоход мутацид ороогүй гэж байна. Гэтэл Корона 2 жилийн гаруй хугацаанд хичнээн хувирав. Үүнийг тогтоож, үнэнийг олох хэрэгтэй байна да.

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.4

УОК ЭМЯ ЗГазар санаатай омикрон оруулж ирсээн дэлхий нийтэд зарлагдсан өдрөөс агаарын хилээ хаах байсийн нислэгээ улам ихээр нээсээс болсон одоо хариуцлагаа хүлээж огцорцгоо доо авилгачид минь

иргэн
2 жилийн өмнө
64.119.20.101

Та нарын хариуцлаггүйгээс орж ирээд илрүүлж чадахгүй хугцаа алдан тархаалаа одоо огцор авилгачдаа

Зочин
2 жилийн өмнө
192.82.68.41

Илрүүлж, оношлох чадавхигүй байж, үнэнээ хэлээд хатуу сэрэмжлүүлж, иргэдээ хамгаалах байтал манайд илрээгүй, батлагдаагүй , гэх зэргээр хүмүүсийн тархийг угааж, зохих арга хэмжээ аваагүйгээс боллоо. Цаг хугацааны асуудал гэж хий хоосон ярьж хариуцлагаас зайлсхийдгээ болих хэрэгтэй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.