СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2022-01-08

Халдварын тархалт дахин нэмэгдэж, өдрийн 1040 тохиолдол бүртгэгджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1040 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 697 нь нийслэлд, 298 нь орон нутагт, 45 нь гадаадаас Монгол Улсад ирсэн иргэдээс зөөвөрлөгдөн бүртгэгджээ.

Хоногт хоёр хүн нас барж, нийт нас баралтын тоо 1997 болсон байна. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 3547 байгаа бол гэрийн хяналтад 8111 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 809 нь хөнгөн, 2316 нь хүндэвтэр, 401 нь хүнд, 21 нь маш хүнд өвчилсөн иргэд байна. Үүнээс эмнэлэгт 511 хүүхэд, 246 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
192.82.78.202

Гадаадаас ямар олон хүн өвчин чирч ирж байнаа өдөр бүр улам олон болоод байх юм ингээд л зөөвөрлөсөөр тараасаар байх болж байна уу ?ЗГ,УОК,ЭМЯ ямар шуурхай арга хэмжээ авч, ямар, төлөвлөгөө , шийдвэр гаргаж байгаа вэ? Ард түмэндээ үнэн зөв тодорхой мэдээ мэдээлэл өгч байна уу

Зочин
2 жилийн өмнө
66.181.182.113

Монголчуудад хатуу гар зохих улс Ардчилал гээд хүний эрх яриад гадуур тэнээд энэ тахлыг бүрмөсөн алдчихсан Одоо энэ Омикрон бол ойлгомжтой Хулгайгаар олсон таван цаасаа үрэх гээд гадагшаа энэ хар тахлыг тооцолгүй тэнээд явчих юм Юм хийхээс илүү шоудаж зугаалахдаа их дуртайЭлдэв өвчин авчирч ард олноо хохироогоод байх юмаа энэ Олигархууд

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.