СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2022-01-07

18-аас дээш насны иргэдийг дархлаажуулалтын 4 дүгээр тунд хамруулж эхэллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт тунгаар дархлаажуулах тухай Эрүүл мэндийн сайдын А/01 дугаар тушаал өчигдөр гарсан. Уг тушаалаар Монгол Улсын болон гадаад улсын 18-аас дээш насны иргэнийг өнөөдрөөс эхлэн сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг вакцины 4 дүгээр тунгаар дархлаажуулж эхэллээ.

Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт 3 дахь тунд хамрагдаад гурван сарын хугацаа өнгөрсөн 18-аас дээш  насны иргэд вакцины 4 дүгээр тунд сайн дурын үндсэн дээр хамрагдах юм.

Мөн . Дээрх шалгуурт нийцсэн иргэд Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонголт хийх боломжтой.

Түүнчлэн энэ жил 12 нас хүрч буй 2010 онд төрсөн хүүхдүүд коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунд хамрагдаж эхлэх юм байна. Мөн энэ жил 18 нас хүрч байгаа иргэн дархлаажуулалтын нэмэлт 3 дахь тунд хамрагдаж болох аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.