СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-01-07

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сараар сонгон төлөх боломжтой

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сараар сонгон төлөх боломжтой боллоо. Даатгуулагч таны E-barimt аппликэйшнээр төлсөн шимтгэл 15-30 минутад баталгаажих бөгөөд сар, хагас жил, бүтэн жил гэсэн сонголтуудаас сонгон төлөлтөө хийх боломжтой юм.

Шимтгэл төлөх заавартай танилцана уу.

1.E-Barimt аппликэйшндаа UPDATE хийж, нэвтрэх.

2.Үйлчилгээ цэснээс “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” хэсгийг сонгох.

3.Даатгуулагчийн төрлөө сонгох.

4. Шимтгэлээ сар, хагас жил, бүтэн жилээр төлөх сонголтуудаас сонгох.

5. Өөрийн регистрийн дугаар болон аймаг, дүүргээ сонгон баталгаажуулах.

6. Хүснэгтээс шимтгэл төлөх саруудаа сонгох

7. Төлбөрийн боломжуудаас сонгох

Та шимтгэл төлөлтөө баталгаажсан эсэхийг http://www.emd.gov.mn/ сайтаас шалгаарай.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.