Казахстанд өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөн улам хурцдаж байгаа бөгөөд тус улсын аюулгүй байдлын албаныхан өнгөрсөн шөнө хэдэн арван иргэнийг хөнөөжээ. Эрх баригчид амиа алдсан иргэдийг "босогчид" гэж тодорхойлсон байна.
Түүнчлэн, мөргөлдөөний улмаас аюулгүй байдлын 13 алба хаагч амь үрэгдэж, 353 нь шархадсан бөгөөд 2,298 жагсагчийг баривчилсан гэж орон нутгийн хэвлэлээр мэдээлжээ. Харин тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, нийтдээ мянга орчим хүн шархадсан аж.
Эмх замбараагүй байдал өнгөрөгч лхагва гарагт даамжирч, жагсагчид Алматы хотын захирагчийн ажлын байр болон Ерөнхийлөгчийн ордныг галдан шатаасан болохыг олон улсын мэдээллийн агентлагууд онцолж байна. Тэгвэл пүрэв гарагийн шөнө Алматы хотод их хэмжээний буун дуу сонсогдож байсныг "ВВС"-гийн төлөөлөгч мэдээлж, бичлэгийг нь хуваалцжээ.
Одоо Казахстаны Засгийн газар шатахууны үнийн дээд хязгаарыг дахин тогтоогоод байгаа бөгөөд энэхүү арга хэмжээ нь зургаан сарын турш үргэлжлэх юм. Гэвч тус улсын иргэдийн эсэргүүцэл хүчээ авсаар, үймээн самуун зогсож шинжгүй байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Benzin yne bish l bj de. Ard tumen tevcheerii xyazgaar davjee
Монголын удирдагчид үүнийг анхааралтай ажиглаж сургамж ав. Сөрөг хүчингүй болоод амар сайхандаа жаргахгүй нь байна шүү. Хэрэлдэж, хэлэлцэж, асуудлаа дор дор нь шийдэж явахгүй бол ингэх нь. ШХАБ гэж солиоролтгүй нь байна шүү. Юу ч болсон гаднаас тусламж авалтгүй юм байна шүү. Жини коэффициентоо өглөө болгон хар. Авилгачдаа дар.
Энгийн ард иргэд нь гадаадад өндөр түвшинд бэлтгэгдсэн нарийн зохион байгуулалттай террористууд гэлүү. Элэнцэгнийх нь террористууд байх вэ дээ. Тэсвэр тэвчээрийг нь бараад л энэ шүү дээ
Хутган үймүүлэгч нарыг нь олж буудан алах нь зөв.тонож дээрэмдэж шатааж байгааг нь ч буудах нь зөв
Хүний амь юунаас ч үнэтэй
Jenko bayr sahal saihanbileg buu met uls orondoo hohirol uchruulsan humuuse shotond hiij avilga aa tsegtsel torguulsan bolood huibaldaad baibal tsus uuntei adil ursah bo shu