Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Үндэсний хөгжлийн газрыг татан буулгалаа. Тус хоёр агентлагийг шинээр байгуулагдах Эдийн засаг, хөгжлийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд “шингээх”-ээр болж байна.
Дээрх хоёр агентлагийг толгойлж байсан Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нар нь Төрийн албаны тухай хууль зөрчин томилогдсон нь анхнаасаа тодорхой байсан. Тиймдээ ч агентлаг нь татан буугдахаар энэхүү хүмүүсийг албан тушаалаасаа чөлөөлөгдөх байх гэж олон нийт ойлгосон. Гэтэл Засгийн газрын мөнхүү ээлжит бус хуралдаан дээр Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нарыг шинээр байгуулагдах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.
ТАЗ-ийн тогтоолоор автоматаар чөлөөлөгдөх 1100 гаруй албан хаагч байгаа. Хэрэв тэднийг чөлөөлөхгүй бол томилсон албан тушаалтныг чөлөөлнө гэж ТАЗ-өөс мэдэгдэж буй. Тэд хуулиа баримталж буй. Өмнө нь ТАЗ ийм чанга, хатуу байгаагүй. Үе үеийн эрх баригчдад үйлчилж, томилгоонд тааруулж хууль, журмаа өөрчилж байснаас өнөөгийнх шиг хуулиа баримтлахыг хатуу шаардаж байсан түүх лав өнгөрсөн 30 жилд үгүй.
Тэдгээр 1100 хүнээс хамгийн их жишээ авагдаж байгаа нь Обуна хэмээх Б.Болор-Эрдэнэ. Энд Б.Болор-Эрдэнийг онцолж ярих гэсэнгүй. 1100 албан хаагчийн төлөөлөл болгож жишээлж хууль хэрхэн зөрчигдөж байгааг баримтаар харуулахыг зорилоо.
Б.Болор-Эрдэнийн хувьд Монгол, Солонгос, Англид боловсрол эзэмшсэн гэдгийг нь намтраас нь харж болно. Түүнийг томилогдох үед Оксфордод магистр хамгаалсан гэдгээр нь “пиар” нэлээд хийсэн. Өнгөрсөн хугацаанд И-Монголиа апп-ыг хөгжүүлсэн, төрийн үйлчилгээг цахимжуулсан амжилтыг нь үгүйсгэх аргагүй. Үүн дээр нь ч дулдуйдаж, зарим нэг хүн “16 жил ажилласан байх шалгуур юу юм бэ, ажлаа сайн хийж чадаж байвал хэн ч агентлагийн дарга хийж болно” хэмээн мэтгэж байна. Хуульч нар хүртэл хуулийг уландаа гишгэн ийн ярьж байгаа нь туйлын харамсалтай.
Б.Болор-Эрдэнийн хувьд яах аргагүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүн юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад Засгийн газрын 2020 оны долдугаар сарын 23-ны хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн даргаар томилогдож байв. Б.Болор-Эрдэнийг Ерөнхий сайдтай холбоод байдаг нь эндээс улбаатай. Одоо хэрэв Төрийн албаны хууль зөрчин яамны Төрийн нарийн бичгийн дарга болговол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй л шууд холбон тайлбарлаж таарна. Энэ тохиолдолд ТАЗ хуулиа биелүүлж, Ерөнхий сайдтай хариуцлага тооцож чадах уу? Чадахгүй бол чөлөөлөгдөх 1100 албан тушаалтан бүгд ийн буцаад томилогдож болно гэсэн үг.
Монголд хууль, хуулийн хэрэгжилт, хууль сахиулах үйл ажиллагаа ийм маягаар явбал шударга ёс, хариуцлага тооцох сахиулах уриатай Ерөнхий сайдын үг юу болж таарах вэ?
Одоо бяцхан танин мэдэхүйн “аялал” хийе.
Төрийн захиргааны албан тушаалыг тэргүүн, эрхэлсэн, ахлах, дэс болон туслах түшмэл хэмээн ангилдаг. Тэргүүн албанд яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, чөлөөт бүсийн захирагч нар багтдаг. Энэ утгаараа тэргүүн түшмэлийн эрх мэдэл хамгийн их.
Тэгвэл тэргүүн түшмэлийн ангилалд хамрагдах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 16 жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд наймаас доошгүй жил ажилласан байхыг шаардлагатай. Эрхэлсэн түшмэл гэдэгт яамны газар болон хэлтсийн дарга, тэдгээртэй адилтгах албан тушаал хамаардаг. Энгийнээр хэлбэл, Б.Болор-Эрдэнийн томилгоо анхнаасаа Төрийн албаны тухай хууль зөрчсөн гэсэн үг. Ерөнхий сайд Б.Болор-Эрдэнийг хууль зөрчин томилсон гэсэн үг. Б.Болор-Эрдэнэд төрд багадаа найман жил ажилласан туршлага байсан бол өнөөдөр хэн ч хууль зөрчсөн тухай нь ярихгүй гэсэн үг.
Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг томилохдоо сонгон шалгаруулалт зарласан байх ёстой. Өөрөөр хэлбэл, чөлөөлөгдөх 1100 албан тушаалтан, тэрний дотор таван яамны ТНБД, 17 агентлагийн дарга нарын албан тушаал дээр одоо сонгон шалгаруулалт зарлах ёстой.
Сонгон шалгаруулалтгүй томилсноо Коронавирусийн урт нэртэй хуулийн дагуу “аргагүй шаардлагаар” хэмээн тайлбарлаад байгаа. Засгийн газрын тэргүүний шийдвэрээ хамгаалах хууль нь энэхүү урт нэрт хууль болчихоод байна. Тиймдээ сая зургаан сараар сунгахын сацуу, хууль бус томилгоогоо дахин үргэлжлүүлэх гээд байна уу даа.
Хууль ч гууль боллоо л доо. Дээдэс нь хуулиа дагахгүй бол доодос нь юу гэж дагах билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Төрийн албаны хууль түүхэн үүргээ гүйцэтгээд одоо нэмэлт өөрчлөлт орохгүй бол энэ улс орны хөгжлийн тушаа болсоор удлаа. Энэ хүүхдийг өмөөрч ганц нэг санал хэлье. Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн залуучууд энэ хуулиас чинь болоод гадаадын төсөл эсвэл гадаадын хөрөнгө оруулалттай компани зарим нь эргээд гадаадын байгууллагат ажилладаг болсон. Төрийн үйлчилгээг цахимжуулахад энэ хүүхдүүдийн хийсэнг аль нэг байгууллагын үүдийг хэдэн өдрөөр сахих даргын гарын үсэг дээр нь төрийн албан хаагчдын хүнд суртал гээд бишгүй л саад тотгорыг арилгасан Засгийн газрын хамгийн үр дүнтэй ажил болсонг бүгд мэдсээр хэрэглээ болсоор байгаад энэ залуучуудад талархах нь зөв байх. сонгууль болгоны дараа ямар шалгуураар орсон нь мэдэгдэхгүй ажлаа мэддэггүй баахан шахааны цүнх баригчдаар бүхий л яам агентлаг нийслэл аймгийн төрийн байгууллагууд дүүрчихсэн байгаа. Комьпютерийн наад захын хэрэглээ мэдэхгүй тэтгэвэртээ гардагггүй АГАА АНАА нараа төрөөс явуулах цаг нь болсон Юун 55-65 нас энэ арай өндөр байгаа .
төрийн албаар тоглож байхаар улсаа хөгжүүлэх талаар бод
Төрийн албаны хуулиа эргэж харах цаг нь болжээ. Олон жил ажилласан байх шалгуур зөв ч ийм насны хүмүүс цахим техникийн хөгжилтэй хөл нийлүүлж чаддаггүй бэрхшээл хаа сайгүй байгаа. Бүүр их дээд сургуулиудад ч байгаа. Энэ охины монголд хийсэн зүйл нь нүдэнд үзэгдэж гарт тэмтрэгдэж байгааг иргэн бүр гэрчилнэ. Хуулийн нэрээр муйхарлаад байгаа нь иргэдээ дарамталж мөнгө саагаад сурчихсан хөгжлийн тушаа болсон үл бүтэх албан хаагчдын орлогоо алдсан гомдлын ул мөр байх гэж бодож байна. Үүнийг ухаалгаар зохицуулж ажлжж хийж чадаж байгаа залуу хүнийг дэмжих нь зөв шүү
Төрийн мөнгөөр пр даж энэ охиныг их л өөд нь шидэж байнадаа. Цаг хугацаа гэж юм байгаа шүү. 2 лаа хөтлөлцөөд явах өдөр ирэх бизээ