Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 773 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 597 нь нийслэлд, 143 нь орон нутагт, 33 нь гадаадаас Монгол Улсад ирсэн иргэдээс зөөвөрлөгдөн бүртгэгджээ.
Хоногт нэг хүн нас барж, нийт нас баралтын тоо 1995 болсон байна. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 3207 байгаа бол гэрийн хяналтад 6737 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 725 нь хөнгөн, 1994 нь хүндэвтэр, 463 нь хүнд, 25 нь маш хүнд өвчилсөн иргэд байна. Үүнээс эмнэлэгт 360 хүүхэд, 177 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.
Орон нутагт бүртгэгдсэн тохиолдол:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.