™ watch diff|
Нийгэм | 2022-01-07

Зам тээврийн ослоор 9 хүүхэд гэмтэж, 3 хүүхэд амь насаа алджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд энэ сарын 3-наас 6-ны хооронд нийт 1123 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 851 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
. Орон нутагт хүн гэмтэж бэртсэн нийт 8 осол бүртгэгдэж, 11 хүн гэмтэж , 7 хүний амь хохирсны 3 хүүхэд байна.
Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 22 осол бүртгэгдэж, 23 хүн гэмтсэн байна.
  • Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтсэн.

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон байна.
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтэж бэртсэн байна
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүний амь нас хохирсон байна.
  • Мөргөлдөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 9 хүн гэмтэж, 4 хүний амь нас хохирсны 2 хүүхэд байна.

Энэ 7 хоногт хүүхэд өртсөн 11 осол бүртгэгдэж 9 хүүхэд гэмтэж 3 хүүхэд амь насаа алдсан байна.



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.