СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Италийн мафийн толгойлогч "Google Maps"-ын улмаас баригджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

20 жилийн турш албаныхнаас зугтаж чадсан Италийн мафийн толгойлогчийг "Google Maps"-ын тусламжтайгаар барьсан гэж тус улсын цагдаа нар мэдээлжээ.

Тэрээр 2002 онд Ромын шоронгоос оргосон бөгөөд дараа жил нь хүн амины хэргээр бүх насаараа хоригдох ял сонссон байна. Гаммино нь "Стидда" гэгддэг Сицилийн мафийн бүлэглэлийн гишүүн байсан бөгөөд Италийн цагдаа нарын эрэн сурвалжилж буй хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийн нэг байжээ. 

Тэгвэл юм. Ингээд цагдаа нар энэхүү хүнсний дэлгүүрийн ойролцоох нэгэн рестораны "Фейсбүүк" хуудсыг олж илрүүлэхэд тус мафийн толгойлогч тогоочийн хувцас өмссөн зургуудаа нийтэлсэн байсан бөгөөд түүнийг эрүүний сорвиор нь тодорхойлжээ.

Улмаар гэмт хэрэгтнийг өнгөрөгч 12 дугаар сарын 17-ны өдөр баривчилсан байна. Баривчилгааны үеэр Жоаккино Гаммино цагдаа нараас "Та нар намайг яаж олсон юм бэ? Би 10 жилийн турш гэр бүлтэйгээ ч утсаар яриагүй" гэж асуусан болохыг албаныхан мэдээлсэн юм.

Одоо Гаммино Испанид хоригдож байгаа бөгөөд Италийн цагдаа нар түүнийг ирэх 2 дугаар сарын эцэс гэхэд Италид буцааж авчрахаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.