СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2022-01-07

🔴LIVE: 12 иргэний сорьцод Омикрон хувилбар илэрлээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамны мэдээллийн цагаар Монгол улсд омикрон хувилбар илэрсэн талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээллээ. 

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр: 

-Манай улсад коронавирусийн омикрон хувилбар зөөвөрлөгдөн орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан. Бид хил дээрх хяналтаа сайжруулан халдвар орж ирэхээс сэргийлэн бусад оронд гарч буй халдварын давлагааг судлан ажиллаж байна.

Дэлхийн 140 гаруй улсад омикрон хувилбарын тархалт гарсан АНУ-д өдөрт нэг хүртэл сая халдварын тохиолдол бүртгэгдэж байна. ӨАБНУ-д халдварын давлагаа нэг сар орчим үргэлжлээд буурсан. Омикрон хувилбарын давлагаа нэг сар орчим үргэлжлээд буурч байна..

Омикрон хувилбараар өвчилсний дараа шинж тэмдэггүй болбол 5-7 хоноод ажилдаа орохыг олон улсад зөвлөж байгаа.

Вакцин хийлгээгүй болон нэг тун хийлгэсэн хүмүүс өвдөх эрсдэл өндөр байна. Дахин халдвар авч байгаа хүмүүс халдвар авах тохиолдол тав дахин нэмэгдэж байна.

Өнөөдрөөс иргэд дөрөвдүгээр тундаа хамрагдах боломжтой. Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан гэлээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан:

-Сүүлийн 109 нислэгээр 10 мянган иргэд ирснээс 232 зөөвөрлөгдөж ирсэн. Тэдний 104 нь хилийн нэвтрэх цэгийн шинжилгээгээр,  үлдсэн 128 нь гэрийн болон тусгаарлан ажиглах байранд авсан давтан шинжилгээгээр илэрсэн. .

3492 хүн тусгаарлан ажиглах байранд шинжилгээнд хамрагдсанаас 112 тохиолдлыг илрүүлсэн. Алтанбулаг боомтоор 2100 хүнээс 6 тохиолдол, Цагаан нуур боомтоор ирсэн 510 хүнээс дөрвөн тохиолдол, Боршоо боомтоор 213 хүнээс 0, Гашуунсухайтаар ирсэн 4751 хүнээс 64 тохиолдол тус тус батлагдсан. Сүүлийн 40 хоногийн хугацаанд 537 тохиолдол зөөвөрлөгдөн иржээ.

Нийт 12 сорьцод омикрон хувилбар батлагдсан ба үүн дотроо эхнийг сахиулагч 10, Истанбул-УБ чиглэлийн нислэгээр ирсэн нэг тохиолдол, Бангкок-Улаанбаатар нислэгээр ирсэн нэг тохиолдол багтаж байна.

НЖС-ээр баталгаажуулах энэхүү шинжилгээг түүвэрлэж буюу олон сорьцоос цөөн тоогоор хийдэг. Мөн гаднаас зөөвөрлөгдөн ирсэн болон сэжигтэй тохиолдлуудад дараагийн шинжилгээг хийж байна. НЖС шинжилгээний технологи нь олон үе шаттай ба 7-10 хоног шаарддаг. Лабораторийн хариу гарч ирсний дараа биоинферматикийн програм ашиглаж боловсруулдаг ба генүүдийг нэг бүрчлэн угсардаг. Дараа нь ялангуяа S ген дээр байгаа 30 гаруй мутацуудыг тодорхойлдог. Бид өнгөрсөн оны 10-12 сард авсан 100 гаруй сорьцыг Япон Улс руу илгээгээд байна.

2021 оны 12-р сарын 19-нд 244 энхийг сахиулагч ирснээс 231-ийнх нь хариу эерэг гарсан ба 14 хоног тусгаарлан эмчилж гаргасан. Тэдний 96 хувь нь хөнгөн байсан.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.53

Энэ цүнх баригч худал шаагч нөхдүүд аль эрт оноос өмнө л омикрон оруулж ирсэн ш дээ одоо л үнэнд гүйцэгдэж зарлаж байгаа болохоос анх л сургаар гадаад нислэгээ зогсоох байсийн унгасан хойно нь хавчив гэж одоо хаагаад яах юм УОК ЭМЯ нд хатуу хариуцлага тооцох хэрэгтэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.