СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-ын дахин нэг хотод хатуу хөл хорио тогтоожээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

БНХАУ-ын Южоу хотод коронавирусийн ердөө гурван тохиолдол бүртгэгдсэний дараа тус хотод хатуу хөл хорио тогтоож, 1.1 сая оршин суугч нь гэрээсээ гарах боломжгүй болжээ. Үүнээс өмнө, Шиань хотод мөн адил арга хэмжээ авсны улмаас хотын 13 сая иргэн өнгөрөгч 12 дугаар сарын 23-аас хойш хөл хорионд ороод байгаа билээ.

Мөн бүх оршин суугчийг гэрээсээ гарахыг хориглосон бөгөөд албаныхан болон сайн дурын ажилтнууд хүнсний хүргэлт хийн, халдварын тархалтыг зогсоох ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Бүс нутгийн эрх баригчид энэ талаар "Цар тахлын дэгдэлтийг хамгийн богино хугацаанд зогсоох нь иргэд болон төрийн албан хаагчдын хувьд нэн тэргүүний зорилт байх ёстой" хэмээн мэдэгджээ.

"Бээжин-2022" эхлэхэд яг сарын хугацаа үлдээд байгаа энэ үед БНХАУ "цар тахлын эсрэг өндөр үр дүнтэй ​​хамгаалалтын системийг хэрэгжүүлж байгаа" гэж тус улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин тэмдэглэсэн байна. 

Гэвч эдгээр хатуу хөл хорио нь халдварын тархалтыг бууруулахын зэрэгцээ өөр бусад асуудлыг үүсгэж байгаа нь иргэдийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа билээ. Жишээлбэл, Шиань хотод хоол хүнсний хомстол үүссэний улмаас зарим оршин суугч хувийн эд зүйлсээ хүнсний бараагаар сольж авахад хүрээд байгаа юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.