Яруу найрагч, зохиолч Пүрэвхүүгийн Батхуяг 2022 оны нэгдүгээр сарын 7-нд хүнд өвчний улмаас зуурдаар нас нөгчиж, утга зохиолын салбарт хүнд гарз учирлаа.
Тэрбээр 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 1997 онд Дорно дахины утга зохиолын дээд сургууль, 2001 онд МУИС-ийн магистратур, 2004 онд МУБИС-ийн аспирантур төгссөн, яруу найраг, хүүрнэл зохиол, жүжиг, уран зохиолын судлал шүүмжийн төрлөөр нийт 30 гаруй бүтээл туурвисан авьяаслаг нэгэн байсан юм.
2004 онд "Алтан өд", 2007 онд МЗЭ-ийн шагнал хүртсэн. Утга зохиолын "Хүрээ ахан дүүс" бүлгэмд хамаарч байв.
Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Харамсалтай мэдээ байна ум ма ни бад ми хум
Өчигдөрхөн л зурагтаар гарч бсан шүү дээ.Хайран ч залуу.Сайн төрлийг олох болтугай.Ум мани бад мэ хум.
Дэвшсэн гэхийг бодоход тушаал дэвшсэн юмуу
Тэнэг