АНУ-ын Филадельфи хотын нийтийн орон сууцны барилгад гал гарсны улмаас 12 хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархаджээ. Амиа алдагсдын дунд найман хүүхэд байсан гэж албаныхан мэдээлсэн байна.
Хотын хойд хэсэгт байрлах орон сууцад өнөөдөр өглөө 06:00 цагийн орчимд гал гарсан бөгөөд энэ үеэр тус барилга дотор нийт 26 хүн байсан аж. Мөн гал гарах үеэр найман оршин суугч барилгаас гарч, аюулгүй газарт хүрч чадсан гэж цагдаа нар тэмдэглэжээ.
Бүс нутгийн Гал түймрийн комиссын орлогч дарга Крэйг Мерфи "Энэ бол миний харж байсан хамгийн аймшигтай галуудын нэг байсан. Эрх баригчид одоогоор галын шалтгааныг сэжигтэй гэж үзэхгүй байгаа хэдий ч хүний амь нас хохирсон тул нарийвчилсан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулна" гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.
Тус барилга нь Засгийн газраас санхүүжүүлдэг Филадельфийн орон сууцны албаны өмч юм. Албаныхан хамгийн сүүлд 2020 онд уг барилгад шалгалт хийхэд дөрвөн утаа мэдрэгч нь хэвийн ажиллаж байсан ч гал гарах үеэр нэг нь ч идэвхжээгүй гэж гал сөнөөгчид ярьжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.