СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-01-06

LIVE: ТОДРУУЛГА: Казахстан Улсад үүсээд буй үймээнд Монгол улсын иргэн хохирсон уу?

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Бүгд Найрамдах Казахстан Улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан тус улсад ажиллаж, амьдарч буй Монгол улсын иргэдийн тухай Гадаад харилцааны яамнаас тодрууллаа.

ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд:

Өнөөдрийн байдлаар манай улсын нийт 4,028 гаруй иргэн Казахстанд ажиллаж, амьдарч байна.

Үүнээс

  • 1,600 хүн хууль ёсны дагуу
  • 1,383 хүн хууль бусаар оршин сууж
  • нийт 1,045 оюутан сурч байна. 

Гадаад харилцааны яам болон Нурсултан дахь Элчин сайдын яамнаас иргэдийн эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалах үүднээс шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.

. Мөн нутаг буцах хүсэлт гаргасан иргэн байхгүй байна.

Гадаад харилцааны яамны зүгээс үйл явдлын явцыг үргэлжлүүлэн анхааралтай ажиглаж байгаа бөгөөд жагсаал, цуглаан болж буй газруудаар явахгүй байхыг БНКазУ-д байгаа иргэддээ зөвлөж байна хэмээн мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.