СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ дахь монгол иргэнээс "Омикрон" илэрсэн гэдэг нь худал мэдээлэл гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

БНСУ-д Монгол Улсаас ирсэн нэг иргэнээс коронавирусийн "Омикрон" хувилбарын халдвар илэрсэн гэж тус улсын "News1" агентлаг энэ сарын 3-ны өдөр мэдээлсэн билээ. Тэгвэл манай улсын Эрүүл мэндийн яамнаас энэхүү мэдээлэл худал болохыг мэдэгджээ.

Өмнөд Солонгосын хэвлэлийн нийтлэлд, Өмнөд Чунчон мужид "Омикрон" хувилбарын таван шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлсэн юм. Халдвар авсан иргэдийн дунд Монгол болон АНУ-аас ирсэн гурван хүн байсан бөгөөд тэд өнгөрсөн оны 12 дугаар сарын 15, 25, 28-ны өдрүүдэд БНСУ-д ирсэн аж. Ингээд

Харин Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ "Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу Монгол улсаас гадаад улсад зорчсон иргэдээс Ковид-19 эерэг илэрвэл ХӨСҮТ рүү мэдээлэгддэг ба 2021 оны 12 сарын 20 өдөр л хамгийн сүүлд гадаадад зорчсон Монгол иргэн эерэг гарсан мэдээлэл ирсэн, тэрхүү иргэнд ямар хувилбар илэрсэн талаарх гений дараалал тогтоох шинжилгээ хийгдэж байгааг мэдээлсэн байна. юм.

 Эх сурвалж: News1

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.