СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-01-06

Бичлэг: С.Эрдэнэ: Д.Ганбат бүлгийн даргын суудалдаа хэвээр үлдэнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

АН-ын бүртгэл болон дээд шүүхийн асуудлаар УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын нарийн бичгийн дарга О.Баасанхүү, АН-ын нарийн бичгийн дарга Г.Баярсайхан, АН-ын дэд дарга Ганбаяр нар мэдээлэл хийлээ. 

АН-ын дарга С.Эрдэнэ:

-Өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-нд Улсын дээд шүүхээс 38 дугаар тогтоол гаргаж, АН-ын зарим гишүүдээс хүргүүлсэн АН-ын бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг хангахаас татгалзсан. .

АН-ын удирдлагын баг хуралдаж, улстөрийн нөхцөл байдал хэвийн болтол АН-ын бүлгийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийхгүй байх шийдвэр гаргаснаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлж байна.

АН гэмт хэрэгт холбогдсон нөхдүүдийн асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах болно. Өнгөрсөн хугацаанд АН-аас төрийн өндөр албан тушаалд томилогдсон, ингэхдээ гэмт хэрэгт холбогдсон бол хууль хяналтын байгууллагатай хамтарч хариуцлага тооцно. Хариуцлагын асуудлыг бид өөрсдөөсөө эхэлнэ. Тиймээс АН өөрөөсөө хариуцлагын асуудлыг эхлүүлэх шийдвэрт хүрлээ. Энэ асуудлыг удахгүй хуралдах Үндэсний бодлогын хорооны хурлаар оруулж, тогтоол болгон гаргана. 

АН-ын Нарийн бичгийн дарга О.Баасанхүү: 

-О.Цогтгэрэл гэдэг хүн гэрчилгээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргахад тэрийг зөвшөөрөхгүй гэсэн шийдвэр гаргасан байна. О.Цогтгэрэлтэй нийлсэн хүмүүс татвараа үргэлжлүүлэн төлөх боломжгүй байгаа. Яагаад гэвэл тэдэнд данс байхгүй. Сөрөг хүчний хувьд бидэнд шийдэх ёстой олон асуудал байна.. Учир нь Улсын ерөнхий прокурорын газрын Жаргалсайхан, Дээд шүүхийн шүүгч Ганзориг нар хуучин Ерөнхийлөгчийн томилсон хүмүүс гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.