Нигер Улсын Фачи хэсгийн нэгэн хотын дарга болон түүний жолооч автомашиндаа 200 кг кокайн тээвэрлэж яваад баригдсан гэж орон нутгийн цагдаа нар мэдээлжээ.
Нэр нь тодорхойгүй хоёр сэжигтэн эдгээр хар тамхийг Мали улсаас хууль бусаар оруулж ирснийхээ дараа Ливи рүү тээвэрлэж байсан гэж албаныхан таамаглаж байна. Бүс нутгийн цагдаагийн албаны мэдээлснээр, энэ нь тус улсад хурааж авсан хамгийн их хэмжээний кокайн аж.
Нигерийн Хар тамхины хууль бус наймаатай тэмцэх төв албаны мэдэгдэлд "Мөрдлөгийн ажлын үр дүнд, Фачи дахь Хотын захирагчийн албаны автомашинаас нийт 214 кг жинтэй 199 боодол кокайн хурааж авсан. Хар тамхийг Европ руу зөөвөрлөхөөр төлөвлөж байсан бөгөөд ойролцоогоор 19 сая ам.доллароор үнэлэгдэнэ" гэж тэмдэглэжээ.
Энэхүү автомашин Фачигаас гараад Ливийг чиглэн элсэн цөлийн замаар явж байх үеэр цагдаа нар саатуулсан байна. Одоо тус хотын дарга болон жолоочийг нь байцаахаар нийслэл Ниамейд хүргэжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.