СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Энхбатын гэм буруутай, эсэхийг дэнслүүлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Энхбатыг анх ЖДҮХС-гийн гэх хэрэгт холбогдуулан 2018 оноос хойш хууль сахиулагчид шалгаж, саяхан мөрдөн шалгах ажиллагаагаа дуусгажээ.

Гэхдээ ЖДҮХС-гийн гэх хэргээс өөр үндэслэлээр яллагдагчаар тооцсон байна. Тэрбээр эрх мэдэл албан тушаалаа ашиглан 2018 оны есдүгээр сард Хуваарь батлах тухай тушаал боловсруулж, шинээр гаргах инженерийн хийцтэй худгийн байршил, санхүүжилтийн хэмжээг баталсан аж. Түүнээс хойш сарын дараа “Эрдэнэ дрийлинг” ХХК-тай улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Төв аймагт бэлчээрийн усан хангамжийг сайжруулах инженерийн хийцтэй худаг шинээр барьж байгуулах гэрээ хийсэн аж.

Улмаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Байгаль орчны сайд, Сангийн сайдын 2005 оны 101/189/194 дүгээр хамтарсан тушаалаар баталсан Инженерийн хийцтэй худаг, уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргах, санхүүжүүлэх, эзэмших ашиглах нийтлэг журамд заасан “Худаг, уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргах ажлыг улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр гүйцэтгэх ажлыг зохион байгуулахын өмнө уг худаг, уст цэгийг эзэнтэй болгох асуудлыг захиалагч сум, дүүргийн Засаг даргатай хамтран шийдвэрлэнэ” гэх заалт, мөн “сум, дүүргийн ИТХ-аас баталсан бэлчээр ашиглалтын зураглал, төлөвлөгөө, малчид, хоршоо (малчдын бүлэг)-ны эрэлт хүсэлт, захиалгад үндэслэж худаг, уст цэгийг шинээр гаргах, сонгоно гэсэн заалтыг зөрчиж өөр газарт худаг бариулсан аж.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Гачууртын Хар усан тохойд хэрэгт холбогдсон байна.

Т.Энхбатын гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.