Казахстан даяар эсэргүүцлийн хөдөлгөөн үргэлжилж, иргэд болон аюулгүй байдлын албаныхны мөргөлдөөн хурцдаж байгаа тул тус улсын Засгийн газар ОХУ-аас тусламж хүсжээ. Ийнхүү, нөхцөл байдлыг "тогтворжуулахын тулд" Орос тэргүүтэй цэргийн ангиудыг байршуулахаар болсон байна.
Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өнөөдөр өглөө хийсэн мэдэгдэлдээ, улс даяар үүсээд буй эмх замбараагүй байдлыг намжаахын тулд Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас тусламж хүссэн гэдгээ зарлажээ. Тус байгууллага нь ОХУ болон хуучин ЗХУ-ын таван улсаас бүрдсэн цэргийн эвсэл юм.
Иргэдийн жагсаал цуглаан анх шатахууны үнийн өсөлтөөс болж эхэлсэн хэдий ч одоо улс төрийн бусад шалтгаанаар үргэлжилж байгаа аж. Жагсагчид Засгийн газрыг шүүмжлэхийн хажуугаар Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевтай холбоотой уур хилэнгээ илэрхийлж, түүнийг далдаас нөлөө үзүүлэхээ зогсоохыг шаардаж байгаа юм. Ерөнхийлөгчийн суудлаас огцорсон ч Аюулгүйн зөвлөлийн тэргүүний алба хашиж байсан Назарбаевыг одоо ажлаас нь чөлөөлөөд байгаа билээ.
Гэсэн хэдий ч эсэргүүцлийн жагсаалууд намжихгүй байна. Иргэд Алматы хотын захирагчийн байр руу дайран орсон бөгөөд удалгүй барилгаас утаа гарч, буун дуу сонсогдсоныг гэрчүүд ярьжээ. Баруун хэсгийн Актобе хотод цагдаа нар жагсагчдыг тараахын тулд даралтад усаар шүршсэн гэнэ. Түүнчлэн зарим хотод аюулгүй байдлын албаныхан жагсагчдын талд орсон гэх мэдээлэл ч байгаа юм.
Харин Ерөнхийлөгч Токаев энэхүү үймээн самууныг "гадаадын террорист бүлэглэлүүдийн" үйл ажиллагаа гэж мэдэгджээ. Тэрээр мөн орон даяар онц байдал зарлаж, шөнийн цагийн хөл хорио тогтоон, олон нийтийн цугларалт хийхийг хориглосон бөгөөд эсэргүүцлийн жагсаалд хатуу хариу өгөхөө амлаад байгаа билээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Muu erdooo....uls orond mani samuun ortoi bui dohio...musalmanuud yak zugeer suub gej. JIVI SIRI .....geed Kazakhstan...ogloo dooo.
Baruunii togloomond orloo ukraine adil