Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 570 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 339 нь нийслэлд, 212 нь орон нутагт, 19 нь гадаадаас Монгол Улсад ирсэн иргэдээс зөөвөрлөгдөн бүртгэгджээ.
Хоногт хоёр хүн нас барж, нийт нас баралтын тоо 1994 болсон байна. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 2843 байгаа бол гэрийн хяналтад 5352 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 729 нь хөнгөн, 1808 нь хүндэвтэр, 281 нь хүнд, 25 нь маш хүнд өвчилсөн иргэд байна. Үүнээс эмнэлэгт 360 хүүхэд, 177 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.